Статистик |
Total online: 4 Guests: 4 Users: 0 |
|
Entries in category: 5 Shown entries: 1-5 |
|
Sort by:
Date ·
Name ·
Rating ·
Comments ·
Views
Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу сул орон тоог нөөцөөс нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.
Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн санал хүсэлтээ гаргаж болно. |
Нэг. Зорилго
1.1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын /цаашид “байгууллага” гэх/ удирдах албан тушаалтны /цаашид “албан тушаалтан” гэх/ хууль, тогтоомжоор хүлээсэн эрх, үүрэг, Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын өмнө тавигдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, хууль дээдлэх, хяналт тавих, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж, хэвшүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Энэхүү дүрмийн зорилго нь албан тушаалтны хууль тогтоомжоор зохицуулагдсан хэм хэмжээг сахих, төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх, иргэдийн итгэлийг хүлээж, байгууллагын нэр хүндийг бэхжүүлэхэд оршино. |
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчийн /цаашид “албан хаагч” гэх/ хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүрэг, Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын өмнө тавигдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоож хэвшүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Энэхүү дүрмийн зорилго нь албан хаагчийн хууль тогтоомжоор зохицуулагдсан хэм хэмжээг сахих, төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх, иргэдийн итгэлийг хүлээж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нэр хүндийг бэхжүүлэхэд оршино.
1.3. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага нь энэхүү дүрэмд нийцүүлж, байгууллагын өөрийн онцлогийг тусгасан ёс зүйн дотоод дүрмийг батлан мөрдөж болно. |
Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” Үндэсний анхдугаар чуулганаас эх орондоо ардчилсан, сайн засаглалыг төлөвшүүлэн бэхжүүлж, хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэн, төр, иргэний итгэлцэлд тулгуурласан чанартай үйлчилгээг ард түмэндээ хүргэхийн төлөө төрийн нийт албан хаагчид дараахь есөн зүйлийг эрхэмлэн дагаж мөрдөхөөр тогтов. |
Налайх дүүргийн Дотоод аудитын алабны ажилтан, албан хаагчдын үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёс зүйн дүрэм |
|
|
|