Дүүргийн Засаг даргын 2013 оны Б/57 дугаар захирамжаар байгуулагдсан Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын алба нь 8 хүний бүтэц оронтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Дотоод аудитын алба нь Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмч давамгайлсан байгууллагуудын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, орон нутаг, төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажил, төсөл хөтөлбөрт дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлж дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм.