Налайх дүүргийн Засаг Даргын дэргэдэх дотоод аудитын алба
Нүүр хуудас Мэдээ Бүртгүүлэх Нэвтрэх
Тавтай морил Guest | RSS
Tuesday
2018-06-19, 5:03 AM
Цэснүүд

Статистик

Total online: 1
Guests: 1
Users: 0

Section categories

Home » Articles » Төлөвлөгөө тайлан

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ II УЛИРАЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ II УЛИРАЛД
 ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2016 оны 06 дугаар сарын 20                                                         Налайх дүүрэг

    Дүүргийн Засаг даргын 2013 оны Б/57 дугаар захирамжаар байгуулагдсан Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын алба нь 5 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Дотоод аудитын алба нь Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмч давамгайлсан байгууллагуудын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, орон нутаг, төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажил, төсөл хөтөлбөрт дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлж дүгнэлт, зөвлөмж гаргах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм.
    Манай алба нь 2016 оны эхний хагас жилийн байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:    

Нэг. "Дотоод аудитын чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлнэ" гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд:
Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн  жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу Төсвийн шууд захирагч нь Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2016 оны 02 дугаар сарын 04, мэргэжилтэн, аудиторуудтай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2016 оны Үр дүнгийн гэрээ байгуулан,  албанаас авч хэрэгжүүлэх 2016 оны ажлын төлөвлөгөөг календарьчилан гаргаж, үйл ажиллагааны төлөвлөгөөнд Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын тогтоол, дүрэм, журмын хэрэгжилт, Сангийн сайдын тушаал, Засаг даргын захирамжын биелэлт, төсөв санхүүгийн холбогдолтой хууль, тогтоомж, дүрэм, стандарт, гэрээг мөрдөж буй байдалд хийх нийцлийн аудит, Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдалд хийх гүйцэтгэлийн аудит, төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон байгууллагуудад хийх нийт 15 дотоод аудит хийж гүйцэтгэхээр тусган батлуулав.  
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               
Дүүргийн засаг даргын 2016 оны А/28 дугаар захирамжаар албаны бүтэц орон тоо, ажил үүргийн хуваарь шинэчлэгдсэнтэй холбогдуулан албаны ажилтан, албан хаагчдын  ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж гаргаж, баталгаажуулан ажиллаж байна. 

Албаны даргын 2015 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргаж, 2016 оны 01 дүгээр сарын 29-нд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн.

Дүүргийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг 14 хоног бүр гарган, тайлант хугацаанд нийт 10 удаагийн биелэлтийг Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст хүргүүлсэн байна. Мөн Нийслэл, дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтын хэрэгжилт, дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хагас жилээр гарган холбогдох байгууллага, албан тушаалтанд файлаар болон цаасаар хүргүүлсэн байна. Хагас жилийн байдлаар дээрх хөтөлбөр, зорилт, шийдвэр, захирамж, гэрээний биелэлт 90 хувьтай биелсэн байна. Тайлант хугацаанд нийт  31  хугацаатай бичиг ирснээс, 29 бичгийн хариуг хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагад хүргүүлж, 2 албан тоот шийдвэрлэлтийн шатанд байна. Албаны үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа хэвлэмэл хуудасны тооцоог улирлаар гарган нягтлан бодогчид танилцуулан, санхүү, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой сар бүрийн мэдээ тайланг дүүргийн Төрийн сангийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс зэрэг байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэн ажиллаж байна.    

Налайхын амьдрал сонинд хөнгөлөлттэй үнээр мэдээлэл байршуулах гэрээ байгуулсан бөгөөд албанаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааны талаарх товч мэдээллийг 2 удаа нийтлүүлэн мэдээллэсэн байна. Мөн албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар төсөвт байгууллагын төсвийн үйл ажиллагааны хяналт, үүрэг хариуцлагыг сайжруулах, дотоод хяналтыг төлөвшүүлэх зорилгоор 2016 оныг “Төсөвт байгууллагын дотоод хяналтыг эрчимжүүлэх жил” болгон зарласан.

Нийслэлийн мэдээллийн технологийн газарт 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн № 16 албан тоотоор хүсэлт тавьсны дагуу байгууллагын үйл ажиллагаанд e-office программыг нэвтрүүлэн ажиллаж байна. Уг программ, системийг нэвтрүүлснээр мэдээ мэдээллийг түргэн шуурхай түгээх, хүлээн авах, солилцох, байгууллагын дотоод үйл ажиллагааг хөнгөвчилж цаасгүй технологид шилжүүлэх, эдийн засгийн болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарч байна. Байгууллагын удирдлага, ажилтан албан хаагчид мэдээллийн нэгдсэн орчинд орсноор
•    Харилцан хоорондоо мэдээлэл солилцож, мэдээллийн урсгал сайжирах 
•    Хамтарсан үйл ажиллагаа явуулах 
•    Ажлын төлөвлөгөө , тайлан гүйцэтгэлээ хялбар мэдээлэх 
•    Байгууллагын мэдээллийн нэгдсэн сантай болох 
•    Байгууллагын дотоод сүлжээ, компьютерийн ашиглалт сайжирах
•    Удирдлагын зүгээс ажилтан, албан хаагчид тавих хяналтыг сайжруулах 
•    Дотоод зохион байгуулалт, ажлын бүтээмж дээшилэх
•    Ажилтан, албан хаагчид мэдээллийн технологийг өдөр тутамын ажилд хэрэглэж мэдлэг чадвараа сайжруулах боломжтой болоод байна.

Албаны ажилтан, албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хариуцсан ажлын чиглэлээр дараах сургалтуудад хамрууллаа. Үүнд:
Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 03 дугаар сарын 03-нд зохион байгуулсан архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтанд дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, архив-бичиг хэрэг Э.Энхнаран;
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн архивын газар хамтран 2016 оны 03 дугаар сарын 07-ний өдөр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуульд зохион байгуулсан цахим сургалтанд дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, архив-бичиг хэрэг Э.Энхнаран;
Дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэсээс 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн улсын үзлэгийн тооллого”-ын сургалтанд нягтлан бодогч, санхүү хариуцсан аудитор Н.Пүрэвсүрэн, нярав Т.Билгүүн 
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль” тогтоомж сурталчлан таниулах өдөрлөг, семинарт Санхүү хариуцсан аудитор Г.Мөнхөө, Н.Пүрэвсүрэн нар
Монгол Улсын Сангийн яам Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Монголын Дотоод аудиторуудын хүрээлэнтэй хамтран 2016 оны 04 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулсан “Дотоод аудитын туршилтын сургалт”-нд Албаны дарга Н.Болормаа, Санхүү хариуцсан аудитор Г.Мөнхөө;
Монгол Улсын Сангийн яамнаас 2016 оны 06 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд “Төсвийн хэрэгжилт, хяналт, хариуцлага” сэдвийн хүрээнд зохион байгуулсан Улсын салбарын дотоод аудиторуудын нэгдсэн зөвлөгөөнд албаны дарга Н.Болормаа, Санхүү хариуцсан аудитор Г.Мөнхөө, Н.Пүрэвсүрэн нар тус тус хамрагдлаа.
 
  
/Улсын салбарын дотоод аудиторуудын нэгдсэн зөвлөгөөнд/

Дотоод аудитын алба нь Худалдан авах ажиллагааны алба, Хангамж үйлчилгээний төвтэй хамтран байгууллагын үйл ажиллагаа сурталчлах өдөрлөгийг 04 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэд, үйлчлүүлэгчдэд мэдээллэх, таниулах, сурталчлах ажлыг хийж, тараах материал, зөвлөмж тарааж, иргэдийн дунд хөгжөөнт “АХА” тэмцээнийг зохион байгуулан эхний 3 байрыг шагнаж, урамшууллаа.
 
/Үйл ажиллагаа сурталчлах өдөрлөгөөр/
     
/Үйл ажиллагаа сурталчлах өдөрлөгөөр/

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэх тухай 08 дугаар тогтоолын хүрээнд Эцэг, эхийн зөвлөлийн зүгээс улаанбурхан, улаанууд өвчний тархалт их байгаатай холбогдуулан ажилтан, албан хаагчдын 0-14 насны 12 хүүхдийг витаминжуулах ажлыг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр албаны ажлын байранд зохион байгууллаа. Зарцуулсан хөрөнгө 110,0 мянган төгрөг.
    
/Витаминжуулалтын үеэр/
Улсын салбарын дотоод аудитад ажиллаж буй нийт албан хаагчдын эрүүл мэнд, ажлын цагийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, ажлын харилцан туршлага солилцох тэдний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, нийслэл, дүүргүүдийн Дотоод аудитын албадын дунд жил бүр уламжлал болон явагдах спортын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 
   
/”Дотоод аудит-2016” спортын 2 дахь удаагийн тэмцээн/

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 439 дүгээр тогтоол, Сангийн  сайдын 2016 оны 126 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 2016 оны А/155 дугаар захирамж, албаны даргын 2016 оны А/12 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн тооллого хийх комиссыг байгуулж, комиссын даргаар Санхүү хариуцсан аудитор Г.Мөнхөө, гишүүнээр Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Э.Энхнаран нар ажиллаа. Эд хөрөнгийн тооллогыг 2016 оны 05 дугаар сарын 16-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулав. Үндсэн хөрөнгийг өмч бүртгэлийн сайт болон ажилтан, албан хаагчдын эд хөрөнгө ашиглалтын карттай тулгалт хийж тооллогыг гүйцэтгэлээ. 2016 онд шинээр үндсэн хөрөнгө худалдаж аваагүй бөгөөд нийт 19292,0 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг тоолов. Үүнд:
Машин тоног төхөөрөмж-6 нэр төрлийн 8131,0 мянган төгрөгийн хөрөнгө
Тавилга эд хогшил-14 нэр төрлийн 10391,0 мянган төгрөгийн хөрөнгө
Биет бус хөрөнгө болох программ хангамж-1 төрлийн 770,0 мянган төгрөгийн хөрөнгийг тооллоо. 
Тооллогын нэгдсэн дүн, мэдээ, тайланг маягтын дагуу гарган Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн байна.
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах Улаанбаатар марафон олон улсын гүйлтийг угтан дүүрэгтээ гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, хүн бүр өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болох дүүргийн иргэдийг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдсан бүх нийтийн гүйлтэнд байгууллага хамт олноороо идэвхитэй оролцлоо.
 

2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дүүргийн Засаг даргын дэргэдэх төрийн болон төсөвт байгууллагын удирдлага, ажилтан албан хаагчдад дүүргийн удирдлагууд 2012-2015 онд хийсэн ажил, бүтээн байгуулалтын ажлын тайланг тавьж танилцуулах уулзалтад хамт олноороо оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөр, Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”, Засгийн газрын 34 дүгээр тогтоол, 05 дугаар тогтоол, Дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгын дагуу “Бие бялдарын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг албаны хэмжээнд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулан www.soril.sport.gov.mn цахим сайтаар ажилтан, албан хаагч бүрээр сорилын үзүүлэлтийг шивж оруулан дүгнэлээ. 

2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагт Нийслэлийн хэмжээнд гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохионы дагуу ажиллах дадлага, сургуулилтад албаны ажилтан, албан хаагчид идэвхитэй оролцлоо.
 
/Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохионы үеэр/

Рио-2016 зуны олимп, паралимпийн наадамд монголын баг, тамирчид амжилттай оролцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит олимпийн хөгжлийн сангийн цом Налайх дүүрэгт аялсантай холбогдуулан олимпод оролцох баг, тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажилд нэгдэн албан хаагч бүр 5,0 мянган төгрөг хандивласан. 

Хоёр. "Дотоод аудитын албаны үйл ажиллагааны үр нөлөө, үр өгөөжийг дээшлүүлэх"  гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн   хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд: 
2.1. 2016 оны эхний хагас жилийн байдлаар Сангийн сайд, Төсвийн ерөнхийлөн захирагч, Налайх хотын ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу нийт 4 байгууллага буюу 123 дугаар цэцэрлэгийн 2013-2015 оны цалин хөлс олголт, Сууц өмчлөгчдийн холбоо, Шилэн дансны хуулийн хэрэгжилт, Өмч, газрын харилцааны албаны 2015 оны төсөв, санхүүгийн зарцуулалт, дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод аудитын даалгавар хийж гүйцэтгэлээ.
2015  онд  хийгдсэн  дотоод  аудитын  зөвлөмжийн  хэрэгжилтэд  давтан аудит хийх 
ажлын удирдамжийг албаны даргаар батлуулж, 2016 оны 04 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгууллаа. Удирдамжийн дагуу 7 байгууллага болох “Чандмань Налайх” ОНӨААТҮГ, Чандмань цогцолбор сургууль, 23-р цэцэрлэг, 153-р цэцэрлэг, Хангамж үйлчилгээний төв, 152 дугаар цэцэрлэг, Боловсролын хэлтсийн өмнөх аудитаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт тавьсан бөгөөд хэрэгжилт 60 хувьтай байна.

        2.2. Байгууллагын   ЭБАТ-ыг   албаны  даргын  2014  оны  Б/06  дугаар  тушаалаар 
томилон ажиллуулж байгаа бөгөөд Авлигын эсрэг, ашиг сонирхлын зөрчилгүй хамт олон байхын тулд 2016 онд албанаас авч хэрэгжүүлэх Авлигын эсрэг төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэн ажиллаж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар уг төлөвлөгөөний биелэлт 50 хувьтай хэрэгжсэн байна. Аудиторууд байгууллагуудад дотоод аудитын даалгавар гүйцэтгэхдээ “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг “Улсын салбарын дотоод аудит” гарын авлагын ажлын баримт-1018 “Аудиторын мэдэгдэл” маягтын дагуу гарган ажиллаж байна. Тайлант хугацаанд дотоод аудитын даалгавар гүйцэтгэхэд гаргасан 8 удаагийн мэдэгдлийг Авлигатай тэмцэх газрын мэдүүлэг бүрдүүлэлтийн программд бүртгэсэн байна.

    2.3. Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаар тушаалаар албаны дарга Н.Болормаа нь санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн эрхийг авсан. Уг эрхийн дагуу дүүргийн Өмч, газрын харилцааны албанд Сангийн сайдын баталсан удирдамжаар 2015 оны газрын төлбөрийн тооцоо, иргэн, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ, газрын төлбөрийн ногдуулалт, төсөвт төвлөрүүлэлт, тайлагналт, дуудлага худалдааны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийхэд илэрсэн зөрчил, дутагдалд Зөрчил арилгуулах тухай ДАА-/2016/ГА-II-47-01/01, ДАА-/2016/ГА-II-47-01/02 тоот хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна.

Гурав. "Мэдээлэл технологийн үр нөлөө, үр өгөөжийг нэмэгдүүлэх" гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар батлагдсан “Шилэн дансны тухай хууль”, Нийслэлийн засаг даргын 2015 оны А/01, дүүргийн Засаг даргын 2015 оны А/10 “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. 
Шилэн дансны тухай хуулийн 8.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ”, Нийслэлийн Засаг даргын   2015 оны А/01 дүгээр захирамжийн 2-т “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулахад дараах хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлж, ажиллахыг нийслэл, дүүргийн Дотоод аудитын албанд үүрэг болгосугай” гэж заасны дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа, Шилэн дансны шинэчлэгдсэн сайтад бүртгэлтэй 46 байгууллагын мэдээлэлд хяналт тавин ажиллаа. Нийслэлийн Дотоод аудитын албанаас боловсруулан гаргасан маягтын дагуу сар бүрийн 12-ны дотор мэдээллийг нэгтгэн Нийслэлийн дотоод аудитын албанд хүргүүлж байна. Мөн сар бүрийн тайлан, мэдээг ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын Тамгын газрын дарга О.Манарбект № 27, 31, 62 албан тоотоор хүргүүлсэн байна.
Дүүргийн Засаг даргын  2015 оны  А/10  дугаар  захирамжийн  2.3-т  “Шаардлагатай нөхцөлд түүвэрчилсэн, хэсэгчилсэн хяналт, шалгалтыг зохион байгуулах” гэсний дагуу Сангийн яамны www.shilendans.gov.mn сайт шинэчлэгдсэнтэй холбогдон тус яамнаас өгсөн чиг үүргийн дагуу налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын 2015 оны мэдээлэл, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны дотор байршуулах шаардлагатай мэдээллүүдийг байршуулсан эсэхэд 2016 оны 02 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2015 оны мэдээлэл байршуулах хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 25-нд дууссан тул байгууллагууд 2015 оны мэдээллээ чанартай, үнэн зөв мэдээлсэн эсэхэд албаны даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт, нийцлийн аудит хийж гүйцэтгэлээ.

Хэрэглэгчдэд албаны үйл ажиллагааг мэдээллэх, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хүрээнд албаны дэргэдэх мэдээ, мэдээлэл болон шилэн дансны самбар, dotoodaudit_nalaikh@yahoo.com   фэйсбүүк хуудас,www.audit-nalaikh.ucoz.com     цахим хуудас, Шилэн дансны нэгдсэн порталь сайтад хуульд заасан мэдээ болон цаг үеийн шинэлэг мэдээ, мэдээллийг хугацаанд нь байршуулан ажиллаа. Тухайлбал: төсвийн хуваарь, төсвийн гүйцэтгэлийн мэдээ, бүтэц орон тооны өөрчлөлт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой тушаал шийдвэр, ажлын байрны сул орон тооны зар, үйл ажиллагаанд мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, заавар, үйлчилгээ авахад шаардагдах материалын жагсаалт, үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын тайлангууд, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн түүвэрчилсэн, хэсэгчилсэн шалгалт, хагас жилийн нэгдсэн шалгалтын ажлын тайлан болон сар бүрийн мэдээ зэрэг болно.

Дөрөв . “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн хүрээнд:

Тус албаны зүгээс 2014 оноос эхлэн уламжлал болгон дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд 2016 оны эхний хагас жилд:
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай бүтэн өнчин 119 дүгээр сургуулийн 9.1 ангийн сурагч Б.Удвалын Хас банкин дахь “Ирээдүйн саятан” хадгаламжид 100,0 мянган төгрөг нэмж, гарын бэлэгийн хамт гардууллаа. (2014 онд 100,0 төгрөгийн “Ирээдүйн саятан” хадгаламж нээлгэн, 2015 онд 50,0 мянган төгрөг, гарын бэлэг гардуулсан).

       

/Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр/
   
/Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр/

Мөн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих, авьяас билгийг нээн хөгжүүлэх, хүүхэд, өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч 119 дүгээр сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын дунд “Ухаант-Хүү” шатрын тэмцээн  зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн 33 ангийн сурагч Тэсхүү, 32 ангийн сурагч Баясгалан нарт мөнгөн шагнал, дурсгалын зүйл, гарын бэлгээр, 2,3 дугаар байр эзэлсэн хүүхдүүдийг гарын бэлэг, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.
  
/Ухаант-Хүү шатрын тэмцээний үеэр/

   
/Шагнал гардуулах үеэр/
Тав. Орон нутагт эко орчин бүрдүүлэх ажлын хүрээнд:

Дүүргийн хэмжээнд ногоон байгууламж байгуулж, агаарын чийгшилтийг нэмэгдүүлэх ажилд хувь нэмэр оруулж ” 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 5 ширхэг улиас мод худалдан авч цэцэрлэгжүүлэлтийн албаны инженерийн заавар, зөвлөгөөний дагуу тарьсан. 
    Мөн ажилтан, албан хаагчдын санал санаачлагад тулгуурлан 2016 оны 05 дугаар сарын 27-ний өдөр “Бүс нуур” соёл амралтын цогцолборт 21 ширхэг улиас мод тарьлаа.
Зарцуулсан хөрөнгө-130,0 мянган төгрөг. /Төсвийн хөрөнгөөс зарцуулаагүй болно./
   
/Бүс нуур соёл амралтын цогцолборт мод тарилтын үеэр/

2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан бүх нийтийн өвлийн их цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн үүсмэл хогийг зайлуулж, орчны бохирдлыг багасгах зорилгоор Уурхайчдын 2 дугаар гудамжны 50 метр орчим зам дагуу, үерийн шуудууны хог хаягдлыг түүж цэвэрлэсэн бөгөөд 2 удаагийн их цэвэрлэгээний ажлын үеэр ойролцоогоор 4 м3 хог хаягдлыг цэвэрлэж зайлуулсан байна.

   
/Өвлийн их цэвэрлэгээ/

Байгууллагын өнгө үзэмж цаашлаад налайх дүүргийн өнгө төрхийг сайжруулах зорилгоор орчны 50 метр хүртэлх талбайн цэвэрлэгээг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хийлээ.

 

ТАЙЛАНГ ХЯНАСАН:
АЛБАНЫ ДАРГА              Н.БОЛОРМАА
ТАЙЛАН БИЧСЭН:
ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН                                 Э.ЭНХНАРАН
              

Category: Төлөвлөгөө тайлан | Added by: dotoodaudit_nalaikh (2016-11-26)
Views: 129 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Нэвтрэх хэсэг

Хайх

Холбоотой сайтууд
  • Налайх дүүрэг
  • Фэйсбүүк
  • Шилэн данс
  • Сайтууд
  • Цахим шуудан
  • Жиргэх

  • Сайтыг засварласан HeRo; 2018