Налайх дүүргийн Засаг Даргын дэргэдэх дотоод аудитын алба
Нүүр хуудас Мэдээ Бүртгүүлэх Нэвтрэх
Тавтай морил Guest | RSS
Thursday
2018-05-24, 4:27 AM
Цэснүүд

Статистик

Total online: 1
Guests: 1
Users: 0

Section categories

Home » Articles » Мэдээллийн сан

Зөрчилийн мэдээлийн сан

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНААС 2014-2015 ОНД БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙГДСЭН    

АУДИТААР ГАРСАН НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ, ДУТАГДЛЫН ДАГУУ ХҮРГҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

                                                                                                                                                                                                              

Зөрчлийн агуулга

Зөрчсөн хууль, тогтоомжийн заалт

Зөвлөмж

Санхүү, нягтлан бодох бүртгэл

1

Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй, бүрдүүлэлт дутуу баримтаар гүйлгээ хийсэн, удирдлагын гарын үсэг, цохолтгүй бэлэн мөнгө хүссэн баримтаар мөнгө олгосон

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.5 “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 7.6 дэх хэсэгт "Анхан шатны баримтын бүрдэлт үнэн зөвийг түүнийг үйлдсэн зөвшөөрсөн шалгаж хүлээж авсан ажилтан хариуцана", 7.7 “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”

Худалдан авалт хийсэн байгууллага, хувь хүнээс тамга, тэмдэг гарын үсэг, татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг бүрдүүлж санхүүгийн баримтад хавсаргах, анхан шатны бүрдэл гүйцэд баримтаар гүйлгээ хийх, гарын үсэг тамга тэмдэгийг тухай бүр шалгаж байх

2

Эдийн засгийн ангилал зөрчин зардал гаргасан, зардлын хэтрэлт гаргаж, өр үүсгэсэн

Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаал “Төсвийн санхүүжилтын болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ын 5.4  “Төсвийн байгууллага нь зардлын бүлгийн дүнд багтаан эдийн засгийн ангилалын дагуу зардал гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өр төлбөр, үүсгэхгүйгээр хөтөлбөр, арга хэмжээний зорилтыг бүрэн хангахаар төсвийг зохицуулна”, Төсвийн тухай хуулийн 16.5.5 "Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", 41.2.2 "Батлагдсан төсвийн хүрээнд зардал гаргах"

Зардал гаргахдаа батлагдсан төсвийн хүрээнд зориулалтын дагуу гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”-ыг баримтлан ажиллана.

3

Төсвийн мөнгөөр шаардлагагүй зүйл худалдан авч зориулалт бусаар зарцуулсан. Бодит хэрэглээнд үндэслэн зарцуулалт, худалдан авалт хийгээгүй, бараа бүтээгдэхүүний үлдэгдэл их хэмжээгээр гаргасан.Зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан авалт хийсэн

Төсвийн тухай хуулийн 6.4.1 “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”

Зах зээлийн үнэ ханштай уялдуулан бодит үнэ, ханшаар шаардлагатай хэрэгцээнд тулгуурлан худалдан авалт хийж төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах

4

Байгууллагын удирдлагууд томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр цалин хөлсөө нэмсэн, үр дүн, ур чадварын урамшуулал, шагнал авсан

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 “Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”

Нягтлан бодогч нар удирдлагын аман шийдвэрээр бус түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтны албан ёсны шийдвэрийг үндэслэн  цалин хөлсийг нь нэмэх, урамшил, нэмэгдэл шагнал урамшууллыг олгох

5

Зарим байгууллагын нягтлан бодогч өөрийнхөө цалинг нэмсэн, тухайн байгууллагад ажилладаггүй иргэнд цалин хөлс олгосон, ажилтан албан хаагчдын цалинг нэмж хассан.

Нягтлан бодох  бүртгэлийн тухай хуулийн 20.1.1 “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулан ашиглахыг хориглоно”

Ня-бо нар ажил албан тушаалаа өөрт ашигтай байдлаар урвуулан ашиглахгүй байх. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.1. “Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ” гэснийг мөрдөн ажиллах

6

Батлагдаагүй орон тоонд ажилтан авч ажиллуулсан, ажил үүргийг ажилчдад хавсруулан гүйцэтгүүлж цалин хөлс олгосон

Төсвийн тухай хуулийн 16.5.3 "Төсвийн шууд захирагч нь  батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”

Дараа оны төсвийн төсөөлөлд орон тоо цалингийн санг нэмэгдүүлэн тусгаж өгөх, шаардлагатай орон тоог холбогдох дээд байгууллага, эрх бүхий албан тушаалтанд уламжлан бүтэц орон тоог шинэчлэн батлуулах

7

Бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулаагүй болон хүчин төгөлдөр бус гэрээгээр бараа, ажил үйлчилгээ, худалдан авсан. Хийсэн гэрээний дагуу санхүүжилт хийгээгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.3 “Худалдан авах гэрээнд энэ хуулийн 40.2-т зааснаас гадна дараахь нөхцлийг заавал тусгана”, Төсвийн тухай хуулийн 41.2.6 “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”

Бараа ажил үйлчилгээ худалдан авах гэрээг үндэслэн худалдан авалт хийх, гэрээнд худалдан авах бараа, ажил үйлчилгээний үнэ, тоо хэмжээ, төлбөр хийх нөхцөл, хугацаа, бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх хуваарь зэргийг тодорхой тусгана.

8

Худалдан авсан үндсэн хөрөнгө, бараа материалыг данс бүртгэлд  тусгаагүй, хөрөнгийг аж ахуй, бараа материалын дансанд бүртгэсэн

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9-р зүйлийн 9.1 “Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана", Сангийн сайдын 2000 оны 116 дугаар тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн зааврын 6.1-д “Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах, ашиглалтын боломжит хугацаа нь хязгаарлагдмал бизнесийн хэвийн нөхцөлд худалдах зориулалтгүй үйлдвэрлэл, үйлчилгээний болон түрээслүүлэх, захиргааны зориулалтаар ашиглагдах элэгдлийн үндсэн дээр өртөг, зардалд анхны үнээ аажмаар шингээж байдаг биет хөрөнгүүд байна”

Хөрөнгийг холбогдох хууль, журмын дагуу үнэлж данс бүртгэлд тухай бүр тусгана. Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор баталсан “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам”-ыг баримтлан элэгдэл тооцно.

9

Төрийн үйлчилгээний зарим удирдах албан тушаалтан өөртөө үр дүнгийн урамшил тооцуулан авсан, ажилтан албан хаагчдын ажлыг дүгнэхгүйгээр үр дүнгийн урамшлыг хавтгайруулан журамд заасан хувиас хэтрүүлэн олгосон.

Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам”-ын 2.2 “Үр дүнгийн урамшлыг энэхүү журмын 2.4, 2.5-д заасан шийдвэрийг үндэслэн сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчийн үндсэн цалингаас дараах хувь хэмжээгээр сар бүр тооцож, улирал тутам олгоно", 2.5 ”Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албантушаалтан холбогдох үнэлгээг харгалзан шийдвэрлэнэ”, Засгийн газрын 2008 оны 54 дүгээр тогтоол “Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох тухай” журмын 2.11 “Сургалтын байгууллагын захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид улирлын урамшил олгох дүгнэлтийг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр баталгаажуулна”, 1-д “Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож олгоно

Ажилтан албан хаагчдад урамшил олгох, цалингийн шатлалд өөрчлөлт оруулах асуудлыг байгууллагын даргын тушаалаар холбогдох хууль, дүрэм, журмыг үндэслэн  олгоно. Харин удирдлагын хувьд тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтны албан ёсны шийдвэрээр олгоно. Аливаа шагнал урамшил, нэмэгдлийг ажил дүгнэсэн үзүүлэлт, гаргасан амжилт ажлын үр дүнгээр ялгавартай олгоно.

10

Анхан шатны баримтын мөнгөн дүн, тоо хэмжээ, он сар, гарын үсэг зэргийг засварласан, хуурамч баримт бүрдүүлсэн

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 “Хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичихийг хориглоно", 20.1.6  “Нягтлан бодох бүртгэлийн баримт, данс, санхүүгийн тайланг засварлах”-ыг хориглоно

Санхүүгийн баримтанд засварласан баримт хавсаргахгүй, шаардлагатай бол засвар хийсэн тухай залруулга хийж баталгаажуулна. Өөрөөр хэлбэл: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.4-д ”Нягтлан бодох бүртгэлийг хөтлөхөд гарсан алдааг залруулахдаа холбогдох баримт материалыг үндэслэн зөв үзүүлэлтийг бичсэн нэмэлт баримт бүрдүүлэн, залруулга хийсэн болон зөвшөөрсөн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна” гэснийг мөрдөн ажиллана.

11

Ажилтан албан хаагчдын цалин хөлс, илүү цагийн хөлсийг илүү дутуу тооцон олгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1 “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”

Ажилтан албан хаагчдын цалин хөлсийг олгохдоо цагийн бүртгэлийг үндэслэн ажилласан өдрийг хуанлийн хоногоор тооцон гаргана, илүү цагийн хөлсийг Хөдөлмөрийн хуулийн 53.1-д заасны дагуу тооцон олгоно

12

Гарсан ажил гүйлгээ нь нотлох баримтгүй, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, ажилтан албан хаагчдаас шаардлагатай тайлан, тооцоог авч баримтанд хавсаргаагүй

НББ-н тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 “Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах”

Байгууллагын нягтлан бодогч ажил гүйлгээг нотлох баримтын бүрдлийг бүрэн гүйцэд хангах, холбогдох ажилтан албан хаагчдаас шаардлагатай баримт, тайлан тоцоог шаардан гаргуулж баримтад хавсаргана

13

Ажилтан албан хаагчдын цалин хөлсөнд ногдох татварын хөнгөлөлтийг давхар хөнгөлж бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээнээс татвар суутгаагүй.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.1.1 Энэ хуулийн 11 дүгээр зүйл, 12.2, 13.1.2-13.1.4, 15.1-д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1-д заасан хувиар, 14.1.1-д заасан орлогын дүнд 23.2.1-д заасан хувиар, 8.1.6, 8.1.7-д заасан орлогын дүнд 23.2.2-т заасан хувиар, 8.1.8-д заасан орлогын дүнд 23.2.3-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх”, 24 дүгээр зүйлийн 24.1 “Энэ хуулийн 11.1.1-11.1.6-д заасан орлогод ноогдох жилийн албан татварт 84000 төгрөгийн албан татварын хөнгөлөлт үзүүлнэ”

Ажилтан албан хаагчдын цалин, хөлсөнд ногдох жилийн албан татварт 84000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн шууд бус орлогод хамаарах  унаа, хоолны мөнгөнд  хөнгөлөлт эдлүүлэхгүйгээр татвар ногдуулахаас гадна хувь хүнээр ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн бол тухайн орлогын дүнгээр хуульд заасан хувиар татвар ногдуулан, татварын бүртгэлийн дэвтэрт бичилт хийн баталгаажуулж төсөвт шилжүүлнэ.

14

Ээлжийн амралттай ажилтанд давхар цалин олгосон. Ээлжийн амралтыг биеэр эдлээгүй ажилтанд амралтын нөхөн олговор олгосон

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар батлагдсан Ээлжийн амралт олгох зааврын 13 “Ажил олгогч нь ажилтанг ажлаас халагдахаас бусад тохиолдолд болон хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол биеэр эдлээгүй ээлжийн амралтын оронд мөнгөн олговор олгож болохгүй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1 “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна”

Ажил олгогч нь ажилтан албан хаагчдыг ажлын жил бүр ээлжийн амралтаа заавал биеэр эдлэх болоцоогоор хангаж, эдлүүлнэ. Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу ээлжийн амралт олгох зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно.Ажилтан ээлжийн амралтаа тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэхийг хүсвэл ажил олгогч нь түүний хүсэлтийг харгалзана. Амралтын нөхөн олговор авсан ажилтанд ээлжийн амралтын хоног дуусах хүртэлх хугацаанд цалин хөлс бодогдохгүй.

15

Ур чадварын нэмэгдлийг журамд заасан хувиас хэтрүүлэн 30-40 хувиар олгосон

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 тоот тушаалаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 3 “Ур чадварын нэмэгдлийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 25 хувиас ихгүй байна”

Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 2-д “Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсвэл гоц авъяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно гэснийг баримтлан ажиллана. Мөн нэмэгдлийн хэмжээ тухайн ажилтны албан тушаалын цалингийн 25 хувиас хэтрэхгүй байна

16

Ажил дүгнэсэн үзүүлэлтгүйгээр ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан олгосон

 Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1996 оны 63/104 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох журам”-ын 7 “Ур чадварын нэмэгдлийг ажилтнуудын цалинг нэмэх, амьдрал ахуйг харгалзах зэргээр хавтгайруулан олгохыг хориглоно”, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан“Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгохнийтлэгжурам”-ын 2 “Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсвэл гоц авъяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно”

17

Тооллогоор бараа, материал хөрөнгө дутаасан

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19.1.4  “Эд хөрөнгийн тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах”,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67.1.2 “Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт, шалгалтыг тухайн хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч хариуцана”

Байгууллага бүр “Өмч хамгаалах байнгын комисс”-ыг томилон өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, хяналтыг сайжруулан хагас бүтэн жилээр хөрөнгийн дотоодын тооллогыг явуулж тайлан, мэдээ гаргаж худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгчтэй сар бүр тооцоо нийлэн үлдэгдлийг баталгаажуулан баримтжуулах

18

Нийслэлийн өмчийн газрын шийдвэргүйгээр хөрөнгө худалдан авсан, акталсан

НИТХТ-ийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам"-ын 1.10 "Эд хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн хуулийн этгээдийн дарга /захирал/ хариуцан зохион байгуулж, биелэлтийг холбогдох бичиг баримтын хамт НӨХГазарт ирүүлэх үүрэг хүлээнэ"

Хуулийн этгээд нь эд хөрөнгө олж авах, бүртгэлд тусгах, эзэмшилдээ байгаа элэгдлийн хугацаа дууссан, элэгдлийн хугацаа дуусаагүй боловч ашиглалтын явцад эвдэрч гэмтснээс цаашид ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон болон илүүдэлтэй байгаа эд хөрөнгийг даснаас хасч актлаж устгах, худалдах балансаас балансад шилжүүлэхдээ  "Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам"-д заасан баримтыг бүрдүүлэн Өмчийн харилцааны газарт тавьж шийдвэрлүүлнэ.

19

Өөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэлгүйгээр шууд зарцуулсан

Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 2.6 "Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг / түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй / ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана"

Төсвийн байгууллага үндсэн, туслах үйл ажиллагаа болон бусад орлогоос орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч ажлын дараагийн өдөрт багтаан Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана. Шууд захиран зарцуулахыг хориглоно.

20

Нягтлан бодох бүртгэлийн тайлан, журналыг дутуу хөтөлсөн

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.7 “Анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөөгүй байхыг хориглоно”

Нягтлан бодогч нар нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дараалалаар гүйцэтгэнэ. Үүнд:1.Анхан шатны баримт бүрдүүлэх 2. Журналд бичих 3. Дэлгэрэнгүй болон ерөхний данс хөтлөх 4. Ажил гүйлгээний мэдээ гаргах 5. Тайлан гаргах

21

Санхүүгийн тайлан, тооллого тооцоо, анхан шатны баримтуудыг төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу хөтлөж, эмхлэн цэгцлэж, бүрэн  гүйцэт бүрдэлтэйгээр архивт шилжүүлэээгүй

МУ-ын Сангийн сайдын 2012 оны “Журам батлах тухай” 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 4.1.8 "Анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн данс, санхүүгийн тайлан, тооллого тооцооны бүх баримтыг төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу хөтлөж, эмхлэн цэгцлэж, бүрэн  гүйцэт бүрдэлтэйгээр архивт актаар шилжүүлэх", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 “Нягтлан бодох бүртгэлийн баримт, данс, санхүүгийн тайланг хууль тогтоомжийг зөрчиж устгах, үрэгдүүлэх, гэмтээхийг хориглоно

Нягтлан бодогч нь анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн данс, санхүүгийн тайлан, тооллого тооцооны бүх баримтыг төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу хөтлөж, эмхлэн цэгцлэж, бүрэн  гүйцэт бүрдэлтэйгээр жил бүр архивт актаар шилжүүлнэ.

22

Томилолтын хуудсыг бүрэн бөглөөгүй, эрх бүхий ажилтны зөвшөөрөлгүйгээр томилолтын зардал олгосон

МУ-ын Сангийн сайдын “Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2011 оны 132 дугаар  тушаал

Ажилтан, албан хаагчдад албан томилолтын зардлыг нөхөн олгохдоо МУ-ын Сангийн сайдын “Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2011 оны 132-р тушаалыг үндэслэн олгоно. Мөн  хоол, унааны хөнгөлөлт, томилолт болон бусад нөхөх олговорын хэмжээг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд тодорхой тусгасан байна.

23

Удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч нар хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй гэрээ байгуулж худалдан авалт хийсэн

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулийн 6 дугаар бүлгийн 6.3 дахь хэсэг  “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 11 дүгээр зүйлийн 11.1. “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 11.2. “Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”

Ашиг, сонирхлын зөрчил үүсэхээр нөхцөл байдал гарсан үед “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д заасны дагуу “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийн маягтыг бөглөж, эрх бүхий ажилтны шийдвэр гарсны дараа гэрээ байгуулах, худалдан авалт хийх эсэхийг шийдвэрлэж ажиллана.

24

 Цэцэрлэгийн арга зүйч, багш, туслах багш нарт ажил дүгнэсэн үзүүлэлтгүйгээр ур чадварын нэмэгдэлийг журамд заасан хувь хэмжээнээс хэтрүүлэн олгосон.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010оны “Шалгуур үзүүлэлт батлах тухай” 362/112/183 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтэд “Эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш нарт цэцэрлэгийн суралцагчдын сурлагын амжилтыг хагас жил тутамд үнэлсэн үзүүлэлт нь тухайн аймаг, дүүргийн энэхүү үнэлгээний үзүүлэлтийн дундажаас доошгүй байх нийтлэг шаардлагыг хангасан тохиолдолд ур чадварын нэмэгдэл олгоно. Ур чадварын нэмэгдлийн хэмжээг ур чадварын шалгуур үзүүлэлтийн хангалтын хувь, түвшнээс хамааруулан тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10-30 хувь байхаар тогтооно, 7-д “Багш ажилтны ур чадварыг хагас жил тутамд үнэлж дүгнэнэ”

Тухайн дүүргийн сурагчдын сурлагын амжилтын үнэлгээний үзүүлэлтийн дундаж ямар түвшинд байгаагаас хамааран эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш нарт ур чадварын нэмэгдэл олгоно. Ингэхдээ ажилтаны ур чадварыг хагас жил тутамд үнэлж дүгнэн албан тушаалын сарын цалингийн 10-30 хувиар олгоно.

25

Үндсэн цалингийн зардлаас хандив, тусламж, бусад зардалд зарцуулсан.

Төсвийн тухай хуулийн 16.5.5 "Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах"

Батлагдсан цалингийн зардлыг зөвхөн үндсэн цалин хөлсөнд зарцуулна. Үндсэн цалингийн зардлаас үр дүнгийн урамшуулал болон бусад зардалд зарцуулахгүй.

26

Төсвийг зөв удирдаж ажиллаагүйгээс өр төлбөр үүсгэсэн

Төсвийн тухай хуулийн 6.4.8 “Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”

Төсвийн төлөвлөлтийг зөв оночтой хийх, шаардлагагүй бараа материал, эд хрөнгө худалдан авахгүй байх, батлагдсан төсвийн хүрээнд шаардлагатай зардал гаргаж буй тохиодолд өр төлбөр үүсгэхгүй ажиллах боломжтой

27

Худалдан авах ажиллагааны журмыг сонгох босго үнээс давсан ажил үйлчилгээнд нээлттэй тендер болон сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд худалдан авалт хийж, ажил үйлчилгээ явуулсан

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, 33 дугаар зүйлийн 33.1 “Бараа ажил үйлчилгээний төсөвт өртөг нь энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс хэтрээгүй тохиолдолд харьцуулалтын арга хэрэглэнэ”

1.Харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар:-бараа 50.0 сая, ажил 80.0 сая, бусад 50.0 сая                                                                                      2.Шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар:-бараа 10.0 сая, ажил 10.0 сая                                                                                             3.Зөвлөх сонгох бага үнийн аргыг хэрэглэж болох төсөвт өртгийн дээд хязгаар-50,0 сая төгрөг байна Дээрх босго үнээс дээш өртөгтэй бараа, ажил үйлчилгээнд нээлттэй тендер болон сонгон шалгаруулалт зарлана.

28

Жижиг мөнгөн сангийн зарцуулалтын баримтгүй, няравын тайлан тооцоо гаргаагүй. Бэлэн мөнгөний зарцуулалтыг няраваар дамжуулан зарцуулдаггүй

Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 2.7 “Мөнгөн кассын санхүүгийн баримт нь засваргүй, үнэн зөв хөтлөгдөж, баримтын бүрдлийг хангасан байх ба зарлагын төлбөр гүйцэтгэх эрхийг олгосон албан ёсны шийдвэрт үндэслэгдэн цохолт хийгдсэн байна”,3.7.1 “Мөнгөн кассын нярав нь өөрийн хариуцсан ажлыг байгууллагын удирдлагын шийдвэргүйгээр бусдад шилжүүлэн өгөхийг хориглоно”

Мөнгөн кассын санхүүгийн баримт нь үнэн зөв, засваргүй, баримтын бүрдэл гүйцэд хангагдсан байх бөгөөд бэлэн мөнгийг зөвхөн нярав удирдлага, нягтлан бологч нарын зөвшөөрөлтэйгээр зарцуулна. Мөнгөн кассын нярав нь өөрийн хариуцсан ажлыг байгууллагын удирдлагын шийдвэргүйгээр бусдад шилжүүлэн өгөхийг хориглоно

29

Төрийн сангийн тамга тэмдэггүй, хүлээн авагчийн нэхэмжлэгч шилжүүлэгчийн зөрүүтэй баримтаар гүйлгээ хийсэн

ЗГ-н 2012 оны 205 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн сангийн үйл ажиллагааны журам"-ын 8.5 "Төсвийн байгууллага төлбөрийн хүсэлт ТТ-1 маягт, бэлэн мөнгөний хүсэлт ТТ-2 маягтыг 2 хувь ямар нэгэн засваргүй бичиж ирэх бөгөөд Төрийн сан нь төлбөрийг гүйцэтгэхдээ анхан шатны болон үндэслэх баримтуудыг хяналтын хуудастай тулган хянаж, төрийн сангийн тэмдэг дарж төлбөрийн хүсэлтийн нэг хувь дээр гарын үсэг зуран мэтдэг дарж баталгаажуулан төсвийн байгууллагад өгнө"

Бэлэн мөнгөний хүсэлт нь ямар нэгэн засваргүй байх бөгөөд ажил гүйлгээний баримт нь үнэн зөв, бүрдэл хангасан байна.

30

Мэргэжлийн бус байгууллагаас сургалт авч чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгосон

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн  12.9 “Мэргэжлийн сургалтыг зохих зөвшөөрөл авсан сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, иргэн зохион байгуулна”

Ажилтан албан хаагчдыг мэргэжил олгох түр сургалтад хамруулахдаа мэргэжлийн сургалт зохион байгуулах зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуй нэгж, иргэний сургалтанд хамруулж чадамжийн гэрчилгээ олгуулна. Сургалтын зөвшөөрөлгүй байгууллага, аж ахуй нэгж иргэнээс олгосон чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх нь хүчин төгөлдөр бус болно.

31

Төрийн захиргааны албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг дутуу тооцож олгосон

ЗГазрын 1995 оны 96 дугаар тогтоол Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хасан хугацааны нэмэгдэл олгох журмын 2 “Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын сарын үндсэн цалингаас 5-25 хувиар бодож олгоно”

Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолын дагуу албан хаагчдын ажилласан хугацааг тооцон үүнээс төрийн алба хаасан хугацааг нарийвчлан тогтоож шаардагдах зардлыг байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж батлуулна.

32

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн амралтын нөхөн олговрыг олгохдоо амралтын хоногийг дутуу тооцсноос олговрыг дутуу олгосон

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 79.3 “18 насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна”

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байх бөгөөд ажилласан хугацаа, хөдөмөрийн нөхцөлөөс хамааруулан хууль тогтоомжид заасан нэмэгдэл амралт эдлэнэ.

33

Багшид ээлжийн амралттай байх хугацаанд нь зэргийн нэмэгдэл олгосон

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 307/91/237 тушаалаар батлагдсан Цэцэрлэн, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-н 25-д “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээлээгүй байсан хугацаанд багшид үндсэн цалинг олгоно

Улирлын амралт болон хүндэтгэх шалтгаанаар хичээлээгүй байсан хугацаанд багшид зөвхөн үндсэн цалин олгоно.

34

Цэцэрлэгийн эрхлэгч, ня-бо нар ээлжийн амралтын хоногоо нэмж тооцон олговор авсан

Боловсролын тухай хуулийн 43.1.2 “Багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5, 79.6-д заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан бусад нэмэгдэл амралт дээрх албан тушаалтанд хамаарахгүй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2 “Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна”

Цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогчийн ээжлжийн үндсэн амралтын хугацаа хөдөлмөрийн хуулиар ажлын 15 өдөр байх бөгөөд боловсролын тухай хуулиар эрхлэгчийн ээлжийн амралтын хугацаан дээр ажлын 15 хоногийн нэмэгдэл амралт олгоно. Харин нягтлан бодогч хөдөлмөрийн хуулийн дагуу ажилласан хугацаанаас хамааран нэмэгдэл амралт эдлэнэ.

35

Ажилтан албан хаагчдын ээлжийн амралтын хуанлийн хоногийг илүү, дутуу тооцон олговор олгосон

Хөдөлмөрийн тухай хуулийн 79.6 “Хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд үндсэн амралт дээр нь дор дурьдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно”

Ажилтан албан хаагчдын ээлжийн амралтыг ажлын жилээр нь тооцон олгоно. Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр хуульд заасан нэмэгдэл амралт олгоно. Ажилтны ажилласан хугацааг ЗГазрын 1991 оны 13 дугаар тогтоолоор баталсан "Ажилласан хугацааг тооцох журам-ын дагуу тооцно.

Дотоод ажил, үйлчилгээ

36

Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдэл дутуу

Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын 9, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “төрийн албан хаагчийн хувийн хэрэг нь төрийн албан хаагчийн тухай болон түүний төрийн албан тушаал эрхэлсэн тухай мэдээлэл агуулна”

Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдэлд: 1.албан тушаал /ажлын байр/-ны баталгаажсан тодорхойлолт 2.төрийн албан хаагчийн анкет 3.нэмэгдэл хуудас 4.хувь хүний намтар 5.эзэмшсэн боловсрол, мэргэжлийн гэрчилгээ дипломын баталгаажуулсан хуулбар 6.төрийн албаны шалгалт өгснийг нотлох баримт бичиг 7.ажилд орохыг хүссэн өргөдөл 8.ажилд авсан тушаал 9.ажил байдлын тодорхойлолт 10.бүтээлийн жагсаалт 11.шагналуудын гэрчилгээний хуулбар 12.ажил хүлээж авсан протокол 13.4*6 хэмжээний 2 хувь зураг 14.иргэний үнэмлэхний хуулбар 15.хууль тогтоомжоор зөвшөөрсөн бусад материал 16.албан хаагчийн танилцуулга 17.албан тушаалын карт

37

Ажилтан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт хангалтгүй боловсрогдсон, чухал шаардлагатай ажил үүргүүдийг орхигдуулсан.

Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах заавар", Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2001 онд баталсан “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөмж"

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг томилж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны баталсан “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөмж”-ийн дагуу ажилтан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан чухал ажил үүргүүдийг холбогдох ажилтан албан хаагчдын тодорхойлолтод заавал тусгаж өгөх, ажил үүргийн уялдаа холбоог сайжруулна. Ажлын байрны тодорхойлолт нь ажилтны үүрэг хариуцлагыг илтгэж ажлаа тайлагнах, ажил үнэлж дүгнэх арга хэрэгсэл болдог учир байгууллагын зорилго, зорилт, үйл ажиллгааны чиглэлтэй нарийн уялдуулан холбож өгнө.

38

Эрхий бүхий ажилтны гаргасан тушаал шийдвэрийн үндэслэл хангалтгүй, хууль эрх зүйн үндэслэлийг буруу ашигласан, боловсруулсан, хянасан тэмдэглэл хийгдээгүй, хэвлэмэл хуудас дугаарлагдаагүй, тэргүүг дэвшүүлсэн үсгээр бичсэн, дугаарыг үсгээр бичсэн, тамгыг бичвэр рүү оруулж дарсан, ажилтан албан хаагчдаас гарсан тайлан мэдээ нь албан хэрэг хөтлөлтийн шаардлага хангаагүй

Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоол "Тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх хэрэглэх заавар", Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаал "Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар", Үндэсний архивын газрын даргын 2007 оны 59 дүгээр тушаал "Байгууллагын архивын ажлын үндсэн заавар"

Албан хэрэг хөтлөлтийг Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу явуулна. Нийслэлийн архивын газраас зохион байгуулж буй төлөвлөгөөт сургалтад /долоо хоног бүрийн баасан гаригт/ зохих ажилтан албан хаагчдыг хамруулан мэдлэг, ур чадварыг  дээшлүүлэх.

39

Мэдээллийн ил тод байдал нээлттэй бус, иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээлэл түгээгээгүй

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, ЗГ-н 2009 оны 143 дүгээр тогтоол "Ил тод байдлын шалгуур үзүүлэлт"

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу байгууллагууд: 1. хүний нөөц 2. төсөв санхүү 3.үйл ажиллагаа 4. худалдан авах үйл ажиллгаатай холбоотой мэдээллийг ил тодоор цахим хуудас болон мэдээллийн самбарт иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээллэх үүрэгтэй.

40

Шилэн дасны мэдээллийг хуулийн хугацаанд байршуулаагүй, мэдээллийг буруу, дутуу байршуулсан

Шилэн дасны тухай хууль, Засгийн газрын 2014 оны 384 дүгээр тогтоол "Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам"

Дотоод аудитын албанаас 2015 оны 41 тоотоор шилэн дасны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах зөвлөмж хүргүүлсэн.

 

 

 

 

                                                            ЗӨВЛӨМЖ БЭЛТГЭСЭН:

ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА                                 Н.БОЛОРМАА

 

  1. Эдийн засгийн ангилал зөрчин зардал гаргасан, зардлын хэтрэлт гаргасан, өр үүсгэсэн
  2. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй, бүрдүүлэлт дутуу баримтаар гүйлгээ хийсэн, удирдлагын гарын үсэг, цохолтгүй бэлэн мөнгө хүссэн баримтаар мөнгө олгосон
  3. Төсвийн мөнгөөр шаардлагагүй зүйл худалдан авсан. зориулалт бусаар зарцуулсан. Бодит хэрэглээнд үндэслэн зарцуулалт, худалдан авалт хийдэггүй, бараа бүтээгдэхүүний үлдэгдэл их хэмжээгээр гаргасан.Зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан авалт хийсэн
  4. Байгууллагын удирдлагууд томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр цалин хөлсөө дур мэдэн нэмсэн, үр дүн, ур чадварын урамшуулал, шагнал авсан
  5. Зарим байгууллагын нягтлан бодогч өөрийнхөө цалинг нэмсэн тухайн байгууллагад ажилладаггүй иргэнд цалин хөлс олгосон, ажилтан албан хаагчдын цалинг дур мэдэн нэмж хассан.
  6. Байгуулагын бүтэц орон тоонд батлагдаагүй  ажил үүргийг ажилчдад хавсруулан гүйцэтгүүлэх, батлагдаагүй орон тоонд ажилтан авч цалин хөлс олгосон
  7. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулаагүй болон хүчин төгөлдөр бус гэрээгээр бараа, ажил үйлчилгээ, худалдан авсан. Хийсэн гэрээний дагуу санхүүжилт хийгээгүй.
  8. Худалдан авсан үндсэн хөрөнгө, бараа материалыг данс бүртгэлд  тусгаагүй
  9. Төрийн үйлчилгээний зарим удирдах албан тушаалтан өөртөө үр дүнгийн урамшил тооцуулан авсан, ажилтан албан хаагчдад ажил дүгнэхгүйгээр үр дүнгийн урамшлыг хавтгайруулан заасан хувиас хэтрүүлэн олгосон.
  10. Анхан шатны баримтын мөнгөн дүн, тоо хэмжээ, он сар, гарын үсэг зэргийг засварласан, хуурамч баримт бүрдүүлсэн
  11. Ажилтан албан хаагчдын цалин хөлс, илүү цагийн хөлсийг илүү дутуу тооцон олгосон. /хуанлийн хоногийг буруу гаргасан/
  12. Гарсан ажил гүйлгээг нотлох баримтгүй, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, ажилтан албан хаагчдаас шаардлагатай тайлан тооцоог авч баримтанд хавсаргаагүй
  13. ХХОАТ-н тухай хуулийг хэрэгжүүлээгүйгээс ажилтан албан хаагчдаас

татварыг дутуу суутгасан

  1. Ээлжийн амралттай ажилтанд давхар цалин олгосон. Ээлжийн амралтыг биеэр эдлээгүй ажилтанд амралтын нөхөн олговор олгосон
  2. Ур чадварын нэмэгдлийг журамд заасан хувиас хэтрүүлэн 30-40 хувиар олгосон
  3. Ажил дүгнэсэн үзүүлэлтгүйгээр ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан олгосон
  4. Тооллогоор бараа, материал хөрөнгө дутаасан
  5. Нийслэлийн өмчийн газрын шийдвэргүйгээр хөрөнгө худалдан авсан, акталсан
  6. Өөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэлгүйгээр шууд зарцуулсан
  7. Нягтлан бодох бүртгэлийн тайлан, журналыг дутуу хөтлөсөн
  8. Санхүүгийн тайлан, тооллого тооцоо, анхан шатны баримтуудыг төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу хөтлөж, эмхлэн цэгцлэж, бүрэн  гүйцэт бүрдэлтэйгээр архивт шилжүүлэээгүй
  9. Томилолтын хуудсыг бүрэн бөглөөгүй, эрх бүхий ажилтны зөвшөөрөлгүйгээр томилолтын зардал олгосон
  10. Удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч нар хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй гэрээ байгуулж худалдан авалт хийсэн
  11. Дүүргийн сурагчдын сурлагын амжилтын үнэлгээний үзүүлэлтийн дундаж ямар түвшинд байгаа нь тодорхойгүй байхад цэцэрлэгийн багш, туслах багш нарт ажил дүгнэсэн үзүүлэлтгүйгээр ур чадварын нэмэгдэлийг журамд заасан хувь хэмжээнээс хэтрүүлэн олгосон.
  12. Үндсэн цалингийн зардлаас хандив, тусламж, бусад зардалд зарцуулсан.
  13. Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдэл дутуу
  14. Төсвийг зөв удирдаж ажиллаагүйгээс өр төлбөр үүсгэсэн
  15. Худалдан авах ажиллагааны журмыг сонгох босго үнээс давсан ажил үйлчилгээнд нээлттэй тендер болон сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд худалдан авалт хийж, ажил үйлчилгээ явуулсан
  16. Жижиг мөнгөн сангийн зарцуулалтын баримтгүй, няравын тайлан тооцоо гаргаагүй. Орлогыг /өөрийн орлого/ няраваар дамжуулан зарцуулдаггүй
  17. Төрийн сангийн тамга тэмдэггүй, хүлээн авагчийн нэхэмжлэгч шилжүүлэгчийн зөрүүтэй баритаар гүйлгээ хийсэн
  18. Мэргэжлийн бус байгууллагаас сургалт авч чадамжийн гэрчилгээ олгосон
  19. Эргээлтийн бус хөрөнгийг аж ахуй, бараа материалын дансанд бүртгэсэн
  20. Төрийн сангийн тамга тэмдэггүй, хүлээн авагчийн нэхэмжлэгч шилжүүлэгчийн зөрүүтэй баритаар гүйлгээ хийсэн
  21. Төрийн захиргааны албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг дутуу тооцож олгосон
  22. Нягтлан бодох бүртгэлийн тооцооллын программыг хянаагүйгээс ажилтан албан хаагчдаас нийгмийн даатгалын шимтгэлийн тооцооллын алдаа гаргасан
  23. Ажилтан албан хаагчдын ээлжийн амралтын хоногийг илүү, дутуу тооцон олговрыг илүү, дутуу олгосон
  24. ХҮТөв нь 2013-2014 оны хичээлийн жилд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч сонгон шалгаруулахаар 2-3 удаа нээлттэй тендер зарласан боловч компаниудаас санал ирүүлээгүй, санал ирүүлсэн компаниуд нь тавигдсан шаардлагыг хангаагүй учир тендер хүчингүй болж шууд гэрээ байгуулах замаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг
  25. Мэргэжлийн зэрэг олгох, зэрэг ахиулах шалгалтанд хамруулахтай холбогдсон харилцааг зохицуулах комиссгүйгээр ажилтан албан хаагчдын мэргэжлийн зэргийг сар бүр нэмэх, бууруулах зэргээр цалинжуулсан

 

  1.  Хөгжлийн бэрхшээлтэй ажилтаны ээлжийн амралын нөхөн олговорыг олгохдоо амралтын хоногийг дутуу тооцсноос олговрыг дутуу олгосон
  2.  Багшид ээлжийн амралттай байх хугацаанд нь зэргийн нэмэгдэл олгосон
  3.  Цэцэрлэгийн эрхлэгч, ня-бо нар ээлжийн амралтын хоногоо нэмж тооцон олговор авсан

 

Category: Мэдээллийн сан | Added by: dotoodaudit_nalaikh (2016-01-15)
Views: 897 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Нэвтрэх хэсэг

Хайх

Холбоотой сайтууд
  • Налайх дүүрэг
  • Фэйсбүүк
  • Шилэн данс
  • Сайтууд
  • Цахим шуудан
  • Жиргэх

  • Сайтыг засварласан HeRo; 2018