Налайх дүүргийн Засаг Даргын дэргэдэх дотоод аудитын алба
Нүүр хуудас Мэдээ Бүртгүүлэх Нэвтрэх
Тавтай морил Guest | RSS
Friday
2024-04-26, 8:07 PM
Цэснүүд

Статистик

Total online: 1
Guests: 1
Users: 0

Section categories

Home » Articles » Мэдээ, мэдээлэл

ДОТООД АУДИТАД ХАМРАГДСАН БАЙГУУЛЛАГУУДАД ӨГСӨН ЗӨВЛӨМЖ 2015 ОН

ДОТООД АУДИТАД ХАМРАГДСАН БАЙГУУЛЛАГУУДАД

ӨГСӨН ЗӨВЛӨМЖ

2015 ОН.

 

            2015 онд Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан удирдамжаар нийт ... байгууллагын 2014-2015 оны эхний хагас жилийн санхүү, дотоод ажлыг хамруулж дүгнэлт, зөвлөмж хүргүүлснийг байгууллага тус бүрээр харууллаа.

 

НЭГ. ЧАНДМАНЬ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

 

1. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журмыг хэрэгжүүлж ажиллах

2. Цалингийн сангаас зориулалтын бус зардал гаргаж нэг удаагийн тусламж, тэтгэмж олгодог байдлыг таслан зогсоох

3. Иргэнийг ажилд томилохдоо холбогдох бичиг баримтыг үндэслэн тушаал шийдвэр гаргасны үндсэн дээр цалин хөлс олгох

4. Багш, ажилтнуудын цалин хөлс, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо холбогдох журмыг сайтар судлан хэрэгжүүлж ажиллах, цалин олголттой холбоотой гарсан  2363,5 сая төгрөгийн зөрчлийг барагдуулж, 09 дүгээр сарын 30-ны дотор Төрийн санд буцаан төвлөрүүлэх

5. Мэргэжлийн зэргийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд зохих байгууллагаас холбогдох бичиг баримтыг ирүүлсний дараа нөхөн олгож байх

6. Эд хөрөнгө актлах тохиолдолд НИТХТ-ийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын дагуу баримт бичгийг бүрдүүлж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын шийдвэрийг үндэслэн ажиллаж байх

7.  Бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа гэрээ байгуулж ажиллах, холбогдох хууль, дүрэм, журмыг судлан хэрэгжүүлж ажиллах

8. Хувь хүмүүсээс бараа материал худалдан авах тохиолдолд татвар төлөгчийн гэрчилгээ, баримт бичгийг хуулбарлан авч санхүүгийн баримтыг бүрдүүлэх

9. Бараа материал худалдан авахдаа анхан шатны баримт дутуу бүрдүүлсэн 2025,2 мянган төгрөгийн бараа материалын зарлагын баримтыг нөхөн бүрдүүлэх

10. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэлтийг сайжруулах, баримтын мөнгөн дүн, огноог засварлахгүй байх, орлогот бүрэн авч байх

11. “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарч, сурагчдын ирцийн бүртгэлд тавих хяналтыг сайжруулах, мөн орон тооны бус хяналтын зөвлөл байгуулж ажиллах

12. Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг хэрэгжүүлж ажиллах, тушаал шийдвэр гаргахдаа холбогдох хууль, тогтоомжийг сайтар судлаж, холбогдолтой заалтыг үндэслэж байх шаардлагатай

13. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмыг сайтар судлан ажилтнуудын хувийн хэргийг бүрэн гүйцэд бүрдүүлэх

14. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч, онлайн хэрэглэгчдэд зориулан гаргасан мэдээ, мэдээллийг цаг үетэйгээ холбогдуулан шинэчилж хэвших

15. Дотоод аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган 2015 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлөвлөгөө, тайланг ирүүлэхийг захирал Ч.Оюунсайхан, нягтлан бодогч А.Чинзориг нарт даалгаж байна.

           

ХОЁР. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН

 

             1. Орон нутгийн удирдлага, тухайн ажил хариуцсан албан тушаалтнууд ОНХС-ийн хөрөнгөөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахдаа иргэдийн гаргаж, дэмжсэн саналыг орон нутгийн хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдуулан эрэмбэлж, орон нутгийн хөгжилд үр өгөөжтэй, иргэдийн амьдралд тэргүүлэх ач холбогдолтой хөтөлбөр, төсөл, арга хэмжээг төлөвлөх, хөрөнгө зарцуулах, зарцуулалтын байдалд тавих хяналтыг сайжруулах

             2. Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний зураг болон төсвийг холбогдох мэргэжлийн хүнээр боловсруулж, батлуулсныг үндэслэн хөрөнгө гарган санхүүжүүлж ажиллах

           3. Дүүргийн ХААА нь томилсон эрх бүхий ажилтны шийдвэр, дүрэм журамгүй дотоод хяналтын комисс ажиллуулж, Үнэлгээний хорооноос гаргасан зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлэхэд цаг хугацаа алдагдуулж байгааг зогсоох

           4. ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудад хяналт, шалгалт хийхээр томилогдсон ажлын хэсгийг цаашид байнгын ажиллагаатай Хяналтын хороо болгож, “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар”-ын 9.1-д заасны дагуу зохион байгуулах, үйл ажиллагааг нь сайжруулахад анхаарч ажиллах

 

ГУРАВ. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014-2015 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын явц, үр дүн

Дүүргийн удирдлагад:

1. Тендерийн үнэлгээг богино хугацаанд чанартай хийлгэхийн тулд Үнэлгээний хороонд чадвартай мэргэжлийн хүмүүсийг оролцуулах, улс төрийн албан тушаалтныг оролцуулахгүй байхад анхаарах

Худалдан авах ажиллагааны албанд:

Тендерийн шалгуурт компаниудын урьд онуудад хийж гүйцэтгэсэн ажлын улсын комиссын акт, гүйцэтгэсэн ажлын гэрээг нотариатаар баталгаажуулах, санхүүгийн чадавхийн хувьд тухайн жилд ашигтай ажиллахаас гадна өр, зээлийн хэмжээ эргэлтийн хөрөнгийн тодорхой хувиас бага байх, ерөнхий инженер нь тухайн байгууллагад тогтвор суурьшилтай тодорхой хугацаанд ажилласан байх гэх мэт шалгуурыг тодорхой тусгаж байх.

Тендертэй холбоотой баримт материалыг бүрэн бүрдүүлж архивлаж хэвших

Тендерийн үнэлгээг хийхдээ үнэлгээний зааврын дагуу бэлтгэсэн холбогдох маягт, хүснэгтийг Үнэлгээний хорооны гишүүдээр бүрэн бөглүүлж ажиллах

 

ДӨРӨВ. ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

1. Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”, Сангийн сайдын 73 дугаар тушаал “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ын 5.4 дэх хэсэгт “Төсвийн байгууллага нь зардлын бүлэг дүнд багтаан эдийн засгийн ангилалын дагуу зардал гаргаж ... зарцуулна” гэснийг мөрдөн ажиллах

2. Бараа материал, тоног төхөөрөмж авсан л бол тухай бүр нь орлогот авч бүртгэлд тусгах, нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг хуульд заасан дарааллаар гүйцэтгэх, тайлан мэдээг үнэн зөв гаргаж байх

3. Нягтлан бодох бүртгэл, хөтлөлтийг сайжруулан дутуу баримт материалуудыг бүрдүүлэн төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу үдэж цэгцлэх, /НББ-ийн тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1-н “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг архивын тухай хуулийн дагуу хадгална” гэснийг мөрдөж ажиллах/ нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг сайжруулан ажиллах

4. Дээр дурьдсан засвартай, баримт, гүйцэтгэлийн тайлан дутуу нийт 4106,5 мянган төгрөгийн гүйлгээний баримт, тайланг 2015 оны 04 дүгээр сарын 24-ний дотор нөхөн бүрдүүлэх

5. Цэцэрлэг, сургуулиудын хүнсний бараа, бүтээгдэхүүний захиалгад төвийн зүгээс хяналттай ажиллах, оны эхэнд захиалга болон хамрагдаж буй хүүхдийн тоо, орцын нормд дүн шинжилгээ, харьцуулалт хийж байх. Төв болон цэцэрлэг, сургуулийн хүнсний бүтээгдэхүүний орлого, зарлага зөрсөн байдалд албан ёсны тайлбар ирүүлэх.

6. Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулж байх, махны орлого, зарлага, үлдэгдэл нягтлан бодогчийн гаргасан журнал, бүрдүүлсэн баримттай таарахгүй байгаа бөгөөд энэ талаар мөн албан ёсны тайлбар ирүүлэх.

7. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүнсийг бэлтгэн нийлүүлэхдээ холбогдох байгууллагын дарга, нягтлан бодогч, нярвын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан захиалгын хуудсыг /тодорхой хугацаагаар/ гаргуулан авч, түүнийг үндэслэн бүтээгдэхүүн нийлүүлж байх.

8. Байгууллагын дараа оны төсвийн төслийг боловсруулахдаа зардлууд, үүний дотроос тээвэр шатахууны зардлыг бодит, шаардлагатай тоо хэмжээгээр төлөвлөхөд анхаарч ажиллах.

9. Ажилчдын судалгаа, ажилласан жилийг дахин хянаж, шинэчлэн гаргах, ажилчдад дутуу тооцон олгосон 90,9 мянган төгрөгийн ээлжийн амралтын олговрыг нөхөн олгох, бүтэц орон тоонд зааснаар эрүүл ахуйч эмч ажиллуулан, ТҮЭМ-4 шатлалын цалингаар цалинжуулах

10. Машин, техник хэрэгсэлд сэлбэг хэрэгсэл худалдан авахдаа техникийн комиссын шийдвэрт үндэслэн худалдан авалт хийж байх.

11. Нярваас гарч буй тайлан, бүртгэл хөтлөлтийг сайжруулах, тооцоо, тооллогыг цаг тухай бүр хийж хэвших

12. Цэцэрлэг, сургуулиудын хоол хүнсэнд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний дагалдах шинжилгээний бичгийг бүрдүүлэн ажиллах

13. Эрүүл мэндийн сайдын “Журам батлах тухай” 2013 оны 27 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хоолны дэглэмтэй хүн, цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн”-д заасан хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулиудад нийлүүлэх

14. Төвийн дотоод хяналт шалгалтын комиссын ажлыг эрчимжүүлэх, санхүү, төсвийн хөрөнгө, худалдан авах үйл ажиллагаанд тавигдах дотоод хяналтыг сайжруулах

15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сайтар судлах, хэрэгжүүлж ажиллах

16. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 213 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загвар”-ыг судлан, Хөдөлмөрийн дотоод журмаа шинэчлэн боловсруулж, батлах

17. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг судлах, хэрэгжүүлж ажиллах, онлайн хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн сувагтай болох

18. Бичиг хэргийн ажилтныг сургалтанд хамруулах, архив, албан хэрэг хөтлөлтийн ном гарын авлагаар хангах замаар мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах,

19. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын дагуу хувийн хэргийг бүрэн бүрдүүлэх

 

ТАВ. 153 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

  1. Сангийн сайдын 73 дугаар тушаал “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ын 5.4 дэх хэсэг “Төсвийн байгууллага нь зардлын бүлгийн дүнд багтаан эдийн засгийн ангилалын дагуу зардал гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өр төлбөр, үүсгэхгүйгээр хөтөлбөр, арга хэмжээний зорилтыг бүрэн хангахаар төсвийг зохицуулна” гэснийг мөрдөн ажиллах, зардлын ангилал зөрүүлэн зарцуулалт хийхийг таслан зогсоох.
  2. Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн анхан шатны баримт бүрдүүлэлтийг хангаж ажиллах.
  3. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа заавал худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байх, гэрээнд үндэслэн санхүүжилтийг хийх, бараа үйлчилгээний чанарын явцын хяналтыг бий болгож хэвших.
  4. Бараа материал, тоног төхөөрөмж авсан л бол тухай бүр нь орлогот авч бүртгэлд тусгах, нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг хуульд заасан дарааллаар гүйцэтгэх.
  5. Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дүгээр тогтоолын хэрэгжилт, Төсвийн тухай хуулийн 6.4.1 дахь заалт “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” гэснийг мөрдөж ажиллах, бодит хэрэгцээ, шаардлагад үндэслэн худалдан авалт хийж байх.
  6. Цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсэнд хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, Эрүүл мэндийн сайдын 27 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах.
  7. Ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг хийснээр нь тооцон олгох, ур чадвар, үр дүнгийн урамшлыг зохих журам, зааварт нийцүүлэн олгож хэвших, цаашид ажил дүгнэсэн үзүүлэлтгүйгээр ур чадвар, урамшил олгохгүй байх.
  8. Бүтэц орон тоонд батлагдаагүй ажил үүргийг хавсруулан гүйцэтгүүлэхгүй байх, дараа сарын цалингийн урьдчилгаа олголтыг зогсоох, санхүү хариуцсан ажилтан үйл ажиллагаандаа хуулиар хориглосон хэм, хэмжээг баримталж ажиллах.
  9. Цалин хөлс олголтын баримт, жагсаалтад арилжааны банкны баталгаажуулалт хийлгэж хэвших.
  10. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам-ын 9-д заасны дагуу ажилтан, албан хаагчдын хувийн хэргийг бүрдүүлүүлэх.
  11. Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг томилж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны батласан “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөмж”-ийн дагуу ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан чухал ажил үүргүүдийг холбогдох багш, ажилтнуудын тодорхойлолтод заавал тусгаж өгөх.
  12. Тушаал, шийдвэр боловсруулахдаа хуулийн үндэслэлийг зөв ашиглах, Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж ажиллах.
  13. Цэцэрлэгийн дотоод хяналт, шалгалтын албаны ажлыг сайжруулах, санхүү, нягтлан бодох бүртгэл, дотоод үйл ажиллагаанд тавигдах дотоод хяналтыг хэрэгжүүлж хэвших.
  14. 2014 оны цалин хөлс олголтоос гарсан  зөрчлийг /14398.5 мянган төгрөг/ цаашид давтан гаргахгүй байх,  нэр бүхий ажилтан, албан хаагчдад илүү олгосон 1066.7 мянган төгрөгийг 2015 оны 09 дугаар сарын 02-ний дотор орон нутгийн орлогод буцаан төвлөрүүлэх

 

ЗУРГАА. 152 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

 

  1. Сангийн сайдын 73 дугаар тушаал “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ын 5.4 дэх хэсэг “Төсвийн байгууллага нь зардлын бүлгийн дүнд багтаан эдийн засгийн ангилалын дагуу зардал гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өр төлбөр, үүсгэхгүйгээр хөтөлбөр, арга хэмжээний зорилтыг бүрэн хангахаар төсвийг зохицуулна” гэснийг мөрдөн ажиллах, зардлын ангилал зөрүүлэн зарцуулалт хийхгүй байх.
  2. Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу дээр дурьдагдсан анхан шатны баримтын бүрдлийг хангаж, МУ-ын Сангийн сайдын 2012 оны “Журам батлах тухай” 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 4.1.8-д заасны дагуу анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн данс, санхүүгийн тайлан, тооллого тооцооны бүх баримтыг төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу хөтлөж, эмхлэн цэгцлэн, бүрэн  гүйцэт бүрдэлтэйгээр архивт актаар шилжүүлэх.
  3. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байх, гэрээнд үндэслэн санхүүжилтийг хийх, худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгч нартай тухай бүр тооцоо нийлж баталгаажуулж байх, бараа үйлчилгээний чанарын явцын хяналтыг бий болгож хэвших.
  4. Бараа материал, тоног төхөөрөмж авсан л бол тухай бүр нь орлогот авч бүртгэлд тусгах, тоо ширхэг, нэр төрлөөр нь орлогод авч байх, нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг хуульд заасан дарааллаар гүйцэтгэх, санхүү, нягтлан бодох бүртгэл, дотоод үйл ажиллагаанд тавигдах дотоод хяналтыг сайжруулах.
  5. Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дүгээр тогтоолын хэрэгжилт, Төсвийн тухай хуулийн 6.4.1 дахь заалт “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” гэснийг мөрдөж ажиллах.
  6. Цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсэнд хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, Эрүүл мэндийн сайдын 27 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах.
  7. Ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг хийснээр нь тооцон олгох, ур чадвар, үр дүнгийн урамшлыг зохих журам, зааварт нийцүүлэн олгож хэвших, цаашид ажил дүгнэсэн үзүүлэлтгүйгээр нэмэгдэл, урамшил олгохгүй байх.
  8. Дараа сарын цалингийн урьдчилгаа олголтыг зогсоох, анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлэхгүй байх, санхүү хариуцсан ажилтан үйл ажиллагаандаа хуулиар хориглосон хэм, хэмжээг баримталж ажиллах.
  9. Цалин хөлс олголтын баримт, жагсаалтад арилжааны банкны баталгаажуулалт хийлгэж хэвших.
  10. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам-ын 9-д заасны дагуу ажилтан, албан хаагчдын хувийн хэргийг бүрдүүлүүлэх.
  11. Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг томилж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны баталсан “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөмж”-ийн дагуу ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан чухал ажил үүргүүдийг холбогдох багш, ажилтнуудын тодорхойлолтод тусгаж өгөх.
  12. Тушаал, шийдвэр боловсруулахдаа хуулийн үндэслэлийг зөв ашиглах, Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж ажиллах.
  13. 2014 оны цалин, хөлс олголтоос гарсан зөрчлийг /11357,9 мянган төгрөг/ цаашид давтан гаргахгүй байх,  нэр бүхий ажилтан, албан хаагчдад илүү олгосон 810,3 мянган төгрөгийг 2015 оны 09 дугаар сарын 20-ны дотор орон нутгийн орлогод буцаан төвлөрүүлэх

 

ДОЛОО. БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

  1. Сангийн сайдын 73 дугаар тушаал “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ын 5.4 дэх хэсэг “Төсвийн байгууллага нь зардлын бүлгийн дүнд багтаан эдийн засгийн ангилалын дагуу зардал гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өр төлбөр, үүсгэхгүйгээр хөтөлбөр, арга хэмжээний зорилтыг бүрэн хангахаар төсвийг зохицуулна” гэснийг мөрдөн ажиллах, зардлын ангилал зөрүүлэн зарцуулалт хийхгүй байх.
  2. Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн анхан шатны баримт бүрдүүлэлтийг хангаж ажиллах.
  3. Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дүгээр тогтоолын хэрэгжилт, Төсвийн тухай хуулийн 6.4.1 дахь заалт “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” гэснийг мөрдөж ажиллах. Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахгүй байх.
  4. Бүтэц орон тоог шинэчлэн батлуулах, батлагдаагүй ажил үүргийг хавсруулан гүйцэтгүүлэхгүй байх, 
  5. Цалин хөлс олголтын баримт, жагсаалтад арилжааны банкны баталгаажуулалт хийлгэж хэвших.
  6. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам-ын 9-д заасны дагуу ажилтан, албан хаагчдын хувийн хэргийг бүрдүүлүүлэх.
  7. 2015  оны  эхний  хагас  жилийн  цалин  хөлс   олголтоос  гарсан    ажилтан,  албан хаагчдад илүү олгосон 144.0 мянган төгрөгийг суутган тооцох, мэргэжилтнүүдийн сургалтын зардалд төлсөн 640,0 мянган төгрөгийг холбогдох эздээр төлүүлэн 2015 оны 09 дугаар сарын 02-ний дотор орон нутгийн орлогод төвлөрүүлэх

НАЙМ. 23 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

 

  1. Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаал “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ын 5.4 дэх хэсэг “Төсвийн байгууллага нь зардлын бүлгийн дүнд багтаан эдийн засгийн ангилалын дагуу зардал гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өр төлбөр, үүсгэхгүйгээр хөтөлбөр, арга хэмжээний зорилтыг бүрэн хангахаар төсвийг зохицуулна” гэснийг мөрдөн ажиллах, зардлын ангилал зөрүүлэн зарцуулалт хийхгүй байх.
  2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу дээр дурьдагдсан бүрдэл дутуу анхан шатны баримтын бүрдлийг хангаж, МУ-ын Сангийн сайдын 2012 оны “Журам батлах тухай” 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 4.1.8-д заасны дагуу анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн данс, санхүүгийн тайлан, тооллого тооцооны бүх баримтыг төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу хөтлөж, бүрэн  гүйцэд бүрдэлтэйгээр архивт актаар шилжүүлэх.
  3. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээнд үндэслэн санхүүжилт хийж байх.
  4.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас худалдан авах ажиллагааны талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө авах, хамтран ажиллах.
  5. Бараа материал, тоног төхөөрөмж авахдаа тухай бүр нь орлогот авч бүртгэлд тусгах, хүнсний бараа материалд хүүхдийн хоолны цэсэнд ороогүй нэр төрлийн бүтээгдэхүүн авахгүй байх,  санхүү, нягтлан бодох бүртгэлд тавигдах дотоод хяналтыг сайжруулах.
  6. Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дүгээр тогтоолын хэрэгжилт, Төсвийн тухай хуулийн 6.4.1 дахь заалт “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” гэснийг мөрдөж ажиллах, тодорхой байгууллага, иргэдээс нийлүүлж буй шаардлагаггүй бараа бүтээгдэхүүн худалдан авч буй асуудлыг зогсоох.
  7. Цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсэнд хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, Эрүүл мэндийн сайдын 27 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах, дүүргийн ХҮТөвтэй улирал бүр тооцоо нийлж орлого, зарлага, үлдэгдлийг баталгаажуулж байх, хүлээн авалт бусад зүйлд хүүхдийн хоол хүнсний зардлаас зарцуулахгүй байх.
  8. Ээлжийн амралтын нөхөн олговор, ур чадвар, үр дүнгийн урамшлыг зохих, заавар журмын дагуу олгох, дараа сарын цалингийн урьдчилгаа олголтыг зогсоох, санхүү хариуцсан ажилтан үйл ажиллагаандаа хуулиар хориглосон хэм, хэмжээг баримталж ажиллах.
  9. Цалин хөлс олголтын баримт, жагсаалтад арилжааны банкны баталгаажуулалт хийлгэж хэвших.
  10. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам-ын 9-д заасны дагуу ажилтан, албан хаагчдын хувийн хэргийг бүрдүүлүүлэх.
  11. 2014 оны цалин, хөлс олголтоос гарсан 16941,9 мянган төгрөг, хүнсний бараа, материалын нийлүүлэлт, зарцуулалтаас гарсан 3775,3 мянган төгрөг, бусад санхүүгийн үйл ажиллагаанаас гарсан 96694,3 мянган төгрөгийн зөрчлийг цаашид давтан гаргахгүй байх,  нэр бүхий ажилтан, албан хаагчдад илүү олгосон 3871,4 мянган төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны дотор орон нутгийн орлогод буцаан төвлөрүүлэх.

 

ЕС. ЧАНДМАНЬ-НАЛАЙХ ОНӨААТҮГ

1. Шилэн дансны тухай хууль, журмыг судлаж, шаардлагатай мэдээллийг цаг хугацаанд нь шилэн дансны нэгдсэн сайт болон байгууллагын сайт, мэдээллийн самбарт байршуулан, мэдээллэж хэвших.

3. ХХОАТ-ын тухай хуулийг судлах, ажилтнуудад олгож байгаа хоол, унааны мөнгө, ээлжийн амралтын олговроос зохих суутгал, шимтгэлийг зөв тооцох, тооцоолох прораммын тооцооллын алдааг засварлах.

4. Ажилтан, албан хаагчдын  цалин тогтоолт, олголтод холбогдох ажилтнууд хариуцлагатай хандаж, ажлын байрны үндсэн чиг үүргээ бүрэн хангаж ажиллах.

5. Бүтэц, орон тоонд батлагдаагүй ажил, албан тушаалд ажилтан томилж, цалин олгохгүй байх, захирлын гаргасан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах

6. Хүний нөөцийн менежер ажилтнуудын ажилласан жил, ээлжийн амралтын хоногийг зөв тооцож, ажилтнуудыг хохироохгүй байхад хатуу анхаарч, ажилдаа хариуцлагатай хандах, захирлын эрх мэдлийн хүрээнд гаргаж буй тушаал, шийдвэрийг төлөвлөхдөө холбогдох хууль, тогтоомжийг сайтар судлах, үндэслэлд хуулийн нэр, зүйл, заалтыг зөв ашиглах, хэл найруулгыг сайжруулахад суралцах.

8. Ажилтнуудыг ажлын байран дахь сургалтанд хамруулахдаа эрх бүхий, шаардлага хангасан сургалтын байгууллагатай гэрээ байгуулах, багш нарын багшлах эрхийн бичиг баримт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө зэрэг баримт бичгийг бүрдүүлэн авч байх.

9. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2001 онд батлан гаргасан “Ажилтанд мэргэшлийн зэрэг олгох тухай зөвлөмж”-ийг судлах, хэрэгжүүлж ажиллах, ажилтнуудын мэргэжлийн зэргийг хэсгийн инженерийн үзүүлэлт, үзэмжээр сар бүр өөрчилдөг байдлыг зогсоох.

10. Ажилтан, албан хаагчдад дараа сарын цалингаас урьдчилгаа олгож буй байдлыг таслан зогсоох.

11. ЗГ-н 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан ажилласан хугацааг тооцох журмын дагуу ажилтан, албан хаагчдын ажилласан жил, Хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлд заасан ээлжийн амралт түүний хугацааг баримтлаж амралтын хоногийг тооцох,  ээлжийн амралтыг биеэр эдлүүлж, амралтын хоногийг бүрэн эдэлж дууссаны дараа ажилд нь оруулж байх.

12. Ажилтан шинээр авах, ажлаас гарах тухай бүрт тушаал гаргаж байх, эрх зүйн баримтгүйгээр цалин хөлс олгохгүй байх.

13. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3-н талт үндэсний хорооны 2001.12.18-ны өдрийн хурлаар  баталсан ААН, байгууллагад цалин хөлсний талаар баримтлах зөвлөмжийн дагуу ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг тогтоох, бүтэц орон тоог дахин хянаж, ажил хавсруулан гүйцэтгүүлэх, шаардлагагүй орон тоог хасах замаар орлогыг үр ашигтай зарцуулж цалингийн зардлыг бууруулах, ажлын хийдлийг арилгах, байгууллагын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллах.

14. Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээг шинэчлэх, зарцуулалт, хяналт, хариуцлага тооцох асуудлыг тодорхой тусгаж өгөх, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах.

 

15. Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гарч буй аливаа бодлого, шийдвэр үйл ажиллагааг үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд ил тод, нээлттэй байлгах, шийдвэр гаргах үйл ажиллагааг хамтын зарчимд тулгуурлан явуулах, газрын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийг боловсруулан батлах, үйл ажиллагаа, татварын зарцуулалтын талаар жилд 2-оос доошгүй удаа мэдээ, тайлан тавьж байх.

16. Үйлдвэрчний эвлэлийн татварын зарцуулалтыг нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн дагуу явуулах, зарцуулалтыг бэлнээр бус шилжүүлгээр хийж байх.

17. Газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 2 дугаар зүйлийн  2.1-т заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах.

18. Үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсэх хүсэлт гаргаагүй ажилтан, албан хаагчдын цалингаас үйлдвэрчний эвлэлийн татвар суутгахгүй байх, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-т “МҮЭ-ийн Холбооны эрхэм зорилго нь үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх замаар гишүүд, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэхэд оршино” гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах.

19. Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн буюу төлөөлөгчдийн хурал бөгөөд газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, ня-бо нарын ажлын хариуцлагыг авч хэлэлцэн шийдвэрлэх, мөн хянан шалгах комиссын гишүүдийг сонгох, ажилтан албан хаагчдын цалин хөлснөөс зөвшөөрөлгүйгээр татвар авч, татварыг тодорхойгүй үйл ажиллагаанд хангалттай нотлох баримтгүйгээр зарцуулсан тул баримт дутуу нийт 3374642,05 төгрөгийг ХААН банкин дахь тоот дансанд буцаан төвлөрүүлэх, цаашид дээрх зүй бус үйлдлийг таслан зогсоох.

20. Цалин олголтоос  илүү олгосон нийт 6632546,65 төгрөгийг холбогдох ажилтан, албан хаагчдаар нөхөн төлүүлж байгууллагын өөрийн орлогот төвлөрүүлэх, дутуу олгосон 2170446 төгрөгийг холбогдох ажилтан, албан хаагчдад нөхөн олгох.

21. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, хариуцсан ажлаа хангалтгүй биелүүлсэн ажилтан, албан хаагчид болох ХНМенежер, тооцооны нягтлан бодогч, хэсгийн инженерүүдэд ажлын хариуцлага тооцох, ЗГ-н 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “ААН, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналтыг тодорхой давтамжтайгаар хэрэгжүүлэх, эрчимжүүлэх.

Category: Мэдээ, мэдээлэл | Added by: dotoodaudit_nalaikh (2016-11-26)
Views: 606 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Нэвтрэх хэсэг

Хайх

Холбоотой сайтууд
  • Налайх дүүрэг
  • Фэйсбүүк
  • Шилэн данс
  • Сайтууд
  • Цахим шуудан
  • Жиргэх

  • Сайтыг засварласан HeRo; 2024