Налайх дүүргийн Засаг Даргын дэргэдэх дотоод аудитын алба
Нүүр хуудас Мэдээ Бүртгүүлэх Нэвтрэх
Тавтай морил Guest | RSS
Friday
2018-12-14, 11:39 PM
Цэснүүд

Статистик

Total online: 1
Guests: 1
Users: 0

Section categories

Home » Articles » Мэдээ, мэдээлэл

ДОТООД АУДИТАД ХАМРАГДСАН БАЙГУУЛЛАГУУДАД ӨГСӨН ЗӨВЛӨМЖ 2014

 

ДОТООД АУДИТАД ХАМРАГДСАН БАЙГУУЛЛАГУУДАД

ӨГСӨН ЗӨВЛӨМЖ

                                                                   2014 ОН.       

 

            2014 онд Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан удирдамжаар нийт 12 байгууллагын 2013-2014 оны эхний хагас жилийн санхүү, дотоод ажлыг хамруулж дүгнэлт, зөвлөмж хүргүүлснийг байгууллага тус бүрээр харууллаа.

 

НЭГ. 140-р цэцэрлэг

 

Цэцэрлэгийн удирдлага ажилтнуудынхаа Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахдаа ажлын хэсэг томилж боловсруулаагүй нь шалгалтын явцад ажиглагдсан. Ажлын байрны тодорхойлолт нь ажилтны үүрэг, хариуцлагыг илтгэж ажлаа тайлагнах, ажил үнэлж дүгнэх арга хэрэгсэл болдог учраас байгууллагын эрхэм зорилго, зорилт үйл ажиллагааны чиглэлтэй нарийн уялдуулан холбож Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах зөвлөмжийг судлан  шинэчлэн боловсруулах.

Цэцэрлэгийн удирдлага нь тушаал шийдвэр боловсруулахдаа хуулийн үндэслэлийг зөв ашиглах, албан хэрэг хөтлөлтийн ажлыг Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу явуулах шаардлагатай байгаа тул удирдлагын зүгээс үйл ажиллагаа явуулахад шаардагдах хууль эрх зүйн орчинг судлах, хэрэгжүүлэх төдийгүй Архив, бичиг хэргийн ажилтнаа сургалтанд хамруулж, шаардлагатай ном гарын авлагаар ханган Архивын тухай хууль, Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөн ажиллах.

Ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчаас,  дараагийн ажил авсан ажилтан төрийн албаны тасралтгүй чанарыг хадгалан ажиллах ёстой тул цаашид  анхаарч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх.

Ажилтнуудын ажлын байрны сэтгэл ханамжийг  судлах зорилгоор цэцэрлэгийн багш ажилтнуудаас авсан санал асуулгын дүнг нэгтгэх явцад ажиглагдсан дараах асуудлуудад анхаарч ажиллах, Үүнд:

Ажилтнуудын нийгмийн асуудлын тал дээр хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан ажиллах.

Багш, ажилтнуудын Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхдээ зуны амралтын хугацааг тооцон оруулж байх, цалингийн цэс дээр ажилтнуудаар гарын үсэг зуруулж байх

Төрийн үйлчилгээний албанд олон жил ажилласан хүмүүсийн ур чадварын нэмэгдлийг Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын дагуу шалгуур үзүүлэлтийг үндэслэн тооцож, олгох

Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийг үндэслэн туслах багш нарын  илүү цагийг тооцож, нэмэгдэл хөлсийг олгож байх

5. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д заасныг үндэслэн сургалтанд хамрагдаж байгаа хүмүүст хөнгөлөлт үзүүлж цалинтай чөлөө олгох.

Цэцэрлэгийн үйлчилгээнд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор эцэг, эхчүүдээс авсан санал асуулгын явцад сургалтыг чанартай, хүүхэд бүрт хүртээмжтэй болгох, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх IQ-ийн тоглоомоор хангах, хөгжим, урлагийн заалтай болох, мөнгө хураалтыг зогсоох гэсэн санал гомдол ирүүлсэн байгаа тул цаашид үйл ажиллагаандаа анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна. 

Шалгалтын явцад ажиглахад цэцэрлэгийн барилгын ахлах бүлэг хүйтэн мөн таазанд нь ихээхэн хэмжээний мөөгөнцөр үүссэн  байгаа тул цаашид дорвитой засвар үйлчилгээ хийх ажлыг зохион байгуулах, түүнчлэн ахлах бүлгийн Болормаа багш таних тэмдгийн мөнгө аваад хийгээгүй  байгаа талаар санал  гомдол гарсан тул асуудлыг судлаж, шийдвэрлэн хариу ирүүлэх

СӨБ, сургалтын орчны стандартын МNS5420-1:2001-2.44-т 100 хүртэлх хүүхэдтэй цэцэрлэгт биеийн тамир, хөгжмийн 1 танхимтай байж болно гэж заасан боловч 140 дүгээр цэцэрлэг нь (Тэрэлж дэх холимог бүлгийн хүүхдийг хасч тооцоход) 158 хүүхэдтэй бөгөөд урлаг, спортын танхимгүй байгаа нь  хүүхдийн урлаг, спортын авъяасыг нээн дэмжин хөгжүүлэх боломжийг бууруулж байгаа тул холбогдох байгууллага, ажилтнууд цаашид анхаарч, өргөтгөл хийх саналыг дэмжин ажиллах шаардлагатай байна.

Тус цэцэрлэгийн удирдлага, санхүүгийн ажилтан нар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан ажиллаж байгаа ч Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох дүрэм журмыг сайтар судлан ажиллах шаардлагатай байна.

Дотоод аудитын даалгавар гүйцэтгэх 1 сарын хугацаанд нягтлан бодогч Х.Ундрагад  үүрэг даалгавар өгсөн боловч дараах зөрчил дутагдалтай зарцуулалтын холбогдох баримтыг бүрдүүлж ирүүлээгүй учир

1. Монгол улсын Төсвийн тухай хуулийн 16.5.2-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэснийг зөрчин тушаал шийдвэргүйгээр олгогдсон цалингийн зөрчил 10,869,090 төгрөг, 

2. “Хангай сервис” ХХК-аас 2013 оны 02 дугаар сарын 14-нд Ахмадын баяр, цэцэрлэгийн гал тогоонд зарцуулсан 142,0 мянган  төгрөг,

3. 9-р сарын 27-ны А/10 дугаар тушаалаар Ахмадуудад хүндэтгэл үзүүлэхэд зарцуулсан 75,0 мянган төгрөг,

4. Баяр наадам, Морьтой монгол наадамд зарцуулсан гэх 7 дугаар сарын  200,0 мянган төгрөг, 8 дугаар сарын 400,0 мянган төгрөг нийт 600,0 мянган төгрөг нийт 11,686,090 төгрөгийн зөрчлийг арилгаж  төсөвт буцаан төвлөрүүлэхийг эрхлэгч И.Өлзийсайхан, нягтлан бодогч Х.Ундрага нарт хариуцуулах.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/293 дугаар тушаалаар батлагдсан Цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам, Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын дагуу ажилтнуудын ажлын үнэлгээг үндэслэн Үр дүнгийн болон ур чадварын нэмэгдлийг олгож байх, цаашид үүнийг ажилтнууддаа зөв ойлгуулж, журамд заасны дагуу тайлан, үзүүлэх сургууль зохион байгуулж үр дүнг үнэн зөв, шударга тогтоосны үндсэн дээр олгож байх, хавтгайруулан олгохгүй байх.  

Дүүргийн Хангамж үйлчилгээний төвөөс төлбөрийн нэхэмжлэлийг гүйцэт бичилт хийлгэж авах, цэцэрлэг бичигдсэн нэхэмжлэхийн дагуу хүүхдийн хоолны мөнгө шилжүүлэхдээ тооцоо нийлсэн актыг үндэслэж шилжүүлэг хийлгэж байх.

Тэрэлжийн холимог бүлэгт нүүрс худалдан авахдаа цаашид  зөвшөөрөл лицензтэй компанитай гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  40.3-т  “Худалдан авах гэрээнд ... дараахь нөхцлийг заавал тусгана” гэснийг мөрдлөг болгон худалдан авах ажиллагааны гэрээ байгуулах, тооцоо нийлсэн акт хөтлөх  шаардлагатай. Цаашид бэлэн мөнгөөр худалдан авалт хийхийг зогсоох.

МУ-ын Сангийн сайдын “Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2011 оны 132 дугаар тушаалыг үндэслэн томилолтын зардал олгох, тооцох журам боловсруулах, мөн аж ахуйн материалын норм, норматив тогтоож,  мөрдөж ажиллах

Хүүхдийн цэцэрлэгийн ном, тоглоом худалдан авахдаа Хүүхэд, өсвөр үеийнхний сургалт-хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрмийн дагуу тоглоомын диаметр, номны үсгийн үндсэн хэмжээ зэрэгт тавигдах стандартуудыг баримтлаж, зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагаас гэрээ байгуулж худалдан авалт хийх.

Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу анхан шатны баримтын бүрдлийг сайн хангаж ажиллах, баримт үдэлтийн эмх цэгц, дэс дарааллыг сайжруулах төсвийн үйл ажиллагааг удирдан явуулахдаа зардал хооронд гүйлгэн зарцуулахгүй байх шаардлагатай тохиолдолд төрийн сангаас зөвшөөрөл авч байх талаар холбогдох ажилтнууд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасныг зөрчиж ажлын хариуцлага алдсан нягтлан бодогч Х.Ундрагад удирдлагын зүгээс хариуцлага хүлээлгэх.

Дотоод аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэн 2014 оны 06 дугаар сарын 15-ны дотор хариу мэдэгдэхийг 140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.Өлзийсайхан, нягтлан бодогч Х.Ундарга нарт хариуцуулж байна.

 

ХОЁР. 151-р цэцэрлэг

 

1.1. Дотоод аудитын даалгавар гүйцэтгэх явцдаа дүүргийн Боловсролын хэлтсийн СӨБ хариуцсан мэргэжилтэн Д.Отгондуламтай уулзахад дүүргийн хэмжээнд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааны үр дүнг тооцож дүгнэсэн дүгнэлт байгаагүй тул цаашид Боловсролын хэлтсээс ижил түвшний байгууллагуудын ажлыг  дүгнэх  үзүүлэлт үнэлгээ боловсруулж, ажлын үр дүнг тооцон харьцуулалт гаргаж ажиллах, Хүний хүчин зүйл бол байгууллагын гол хөдөлгөгч хүч учраас Хүний нөөцийн бодлогыг хамтран төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Аливаа ажил уялдахгүй байх нь нэгдмэл чанараа алдаж, хүчгүй, үр дүнгүй болдог сул талтайг анхаарч ажиллан бүх шатандаа (орон нутгийн удирдлагыг мэдээллээр хангах) мэдээллээ солилцож, ажлын уялдаа холбоог сайжруулах.

1.2. Цэцэрлэгийн удирдлага ажилтнуудынхаа Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахдаа ажлын хэсэг томилж боловсруулаагүй нь шалгалтын явцад ажиглагдсан. Ажлын байрны тодорхойлолт нь ажилтны үүрэг, хариуцлагыг илтгэж ажлаа тайлагнах, ажил үнэлж дүгнэх арга хэрэгсэл болдог учраас байгууллагын эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэлтэй нарийн уялдуулан  холбож Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах зөвлөмжийг судлан  шинэчлэн боловсруулах.

     1.3. Цэцэрлэгийн удирдлага нь эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал шийдвэр боловсруулахдаа хуулийн үндэслэлийг зөв ашиглах,  албан хэрэг хөтлөлтийн ажлыг Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу явуулах  шаардлагатай байгаа тул удирдлагын зүгээс үйл ажиллагаа явуулахад шаардагдах хууль эрх зүйн орчинг судлах, тушаал шийдвэр гаргахдаа хуулийн заалтыг оновчтой, зөв ашиглах төдийгүй Архив, бичиг хэргийн ажилтнаа сургалтанд хамруулж, шаардлагатай ном гарын авлагаар ханган Архивын тухай хууль, Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөн ажиллах.

            1.4. Ажилтнуудын нийгмийн асуудлын тал дээр хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан ажиллах, цалин хөлснөөс  цэцэрлэгийн тохижилтод хөрөнгө оруулалт хийхийг шаарддагийг таслан зогсоох.

            1.5. Ажилтнуудаас авсан санал асуулгын нэгтгэлээс харахад удирдлагадаа сэтгэл ханамж муутай байгаа тул өөрийн удирдан зохион байгуулах, манлайлагч байх арга зүйд анхаарал хандуулах.

1.6. Цэцэрлэгийн үйлчилгээнд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор эцэг, эхчүүдээс авсан санал асуулгын явцад сургалтыг чанартай, хүүхэд бүрт хүртээмжтэй болгох, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх IQ-ийн тоглоомоор хангах, анги, цэцэрлэгийн тохижилт муу, багш хүүхдүүдийг зодохгүй, хэл амаар доромжлохгүй байх гэсэн санал гомдол ирүүлсэн байгаа тул цаашид үйл ажиллагаандаа анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна.

1.7. Төсвийн тухай хуулийн 16.5.6-д “Төсвийн шууд захирагч нь дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэсний дагуу цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар Дотоод хяналтын комисс байгуулсан байгааг бүтэц орон тоондоо багтаан гэрээт ажилтан болгон үр дүнтэй, тогтвортой ажиллуулахыг зөвлөж байна.

2.1. 151 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нар нь байгууллагын санхүү, бүртгэлийг УСНББОУС-ын дагуу хөтлөж байгаа ч Дотоод аудитын даалгавар гүйцэтгэх 10 хоногийн хугацаанд нягтлан бодогч З.Байгальдуламд үүрэг даалгавар өгсөн боловч дараах зөрчил дутагдалтай зарцуулалтын холбогдох баримтыг бүрдүүлж ирүүлээгүй учир Төрийн санд буцаан төвлөрүүлэх үүрэг өгөх санал оруулж байна. ҮҮНД:

- Цалин, нэмэгдэл, урамшуулал, ээлжийн амралтын олговор давхардуулан олгосон цалингийн зөрчил, тухайлбал: Сард олгосон урамшуулал 4334,0 мян.төг, бичиг хэргийн ажил хавсруулсан 163,1 мян.төг, ээлжийн амралтын олговор цалин давхардуулсан 573,5 мян.төг, эрхлэгчийн цалингийн шатлал ахиулан олгосон 698,6 мян.төг, эрхлэгчид олгосон урамшуулал 1020,4 мян.төг нийт 6789,6 мян.төг,

- Баримт бүрдүүлэн зарлагадсан 6259,2 мян.төг, нийт 13048,8 мян.төг-ийн зөрчлийг арилгаж  Төрийн санд буцаан төвлөрүүлэхийг эрхлэгч, нягтлан бодогч  нарт хариуцуулах.

2.2. 2013 оны 02 дугаар сарын 08-нд “Синержи пойнтс” ХХК-аас худалдан авсан 2300,0 мян.төг-ийн 2 ширхэг нөүтбүүк, 10 дугаар сарын 07-нд “Арина компьютерс” ХХК-аас худалдан авсан HP-1132- 299.8,  EPSON L210-360.0 маркийн 659,800 төгрөгний 2 ширхэг принтер, 3800,0 мян.төг-ийн үнэ бүхий камер зэргийг зохих байгууллагаас зөвшөөрөл авч бүртгэлд зөв тусгах. Цаашид НИТХТ-ийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 1.10-т “Эд хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн хуулийн этгээдийн дарга /захирал/ хариуцан зохион байгуулж, биелэлтийг холбогдох бичиг баримтын хамт НӨХГ-т ирүүлэх үүрэг хүлээнэ” гэснийг мөрдөж ажиллах.

2.3. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/293 дугаар тушаалаар батлагдсан Цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам, Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын дагуу ажилтнуудын ажлын үр дүнг тооцож, үнэлгээг үндэслэн Үр дүнгийн болон ур чадварын нэмэгдлийг олгож байх, цаашид үүнийг ажилтнууддаа зөв ойлгуулж, журамд заасны дагуу тайлан, үзүүлэх сургууль зохион байгуулж үр дүнг үнэн зөв, шударга тогтоосны үндсэн дээр олгох, хавтгайруулан олгохгүй байх.  

2.4. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  40.3-т  “Худалдан авах гэрээнд ... дараах нөхцлийг заавал тусгана” гэснийг мөрдлөг болгон худалдан авах ажиллагааны гэрээ байгуулах, тооцоо нийлсэн акт хөтлөх  шаардлагатай. Цаашид бэлэн мөнгөөр худалдан авалт хийхийг зогсоох.

2.5. МУ-ын Сангийн сайдын “Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2011 оны 132 дугаар тушаалыг үндэслэн томилолтын зардал олгох, тооцох журам боловсруулж ажиллах, мөн цэвэрлэгээний материал олгохдоо цэвэрлэх талбайн метр квадратыг зөв тооцон тогтоож норм, нормативыг мөрдөж ажиллах.

2.6. Хүүхдийн цэцэрлэгийн ном, тоглоом худалдан авахдаа Хүүхэд, өсвөр үеийнхний сургалт-хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрмийн дагуу тоглоомын диаметр, номны үсгийн үндсэн хэмжээ зэрэгт тавигдах стандартуудыг баримтлаж, зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагаас гэрээ байгуулж худалдан авалт хийх.

2.7. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу анхан шатны баримтын бүрдлийг сайн хангаж ажиллах, баримт үдэлтийн эмх цэгц, дэс дарааллыг сайжруулах төсвийн үйл ажиллагааг удирдан явуулахдаа зардал хооронд гүйлгэн зарцуулахгүй байх, шаардлагатай тохиолдолд журмын дагуу холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч ажиллах шаардлагатай.

2.8. Ашиг сонирхлын зөрчил үүсэхээр нөхцөл байдал гарсан үед “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн дагуу мэдэгдэл, мэдүүлэг гаргаж, эрх бүхий ажилтны шийдвэр гарсны дараа ажил үүрэг гүйцэтгэж байх.

2.9. Эмч Рэнцэнханд нь дүүргийн Халдвартын эмнэлгийн их эмчээр ажилладаг, тус цэцэрлэгт эмчээр хавсран ажилладаг, 7 хоногийн ажлын 1 өдөр цэцэрлэг дээр ажилладаг гэж байгаа тул цалинг 40 хувиар тооцож олгох эсвэл ирсэн хоногоор тооцож олгох шаардлагатай. Хэмнэгдсэн цалингаар дотоод аудитын гэрээт ажилтан ажиллуулбал илүү үр дүнтэй юм.

2.10. Хүнсний материалын үлдэгдэл дээр тооллого хийхэд илүүдэл болон дутагдалтай бараа материал тоологдсон тул цаашид дүүргийн Хангамж үйлчилгээний төвтэй тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж баримтжуулж ажиллах, баримт засварлахгүй байх.

2.11. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй татвар төлөгч иргэн мөн эсэх нь тодорхойгүй иргэд буюу хувь хүний нэрийн дардастай баримтаар гүйлгээ хийж баримт бүрдүүлэхгүй байх.

2.12.  Эрх бүхий ажилтны тушаал шийдвэргүйгээр цалин нэмдгийг таслан зогсоох, ээлжийн амралтыг олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг баримтлах, бүтэц орон тоонд байхгүй орон тоог хавсран гүйцэтгүүлэхгүй байх, Төрийн үйлчилгээний албанд олон жил ажилласан хүмүүсийн ур чадварын нэмэгдлийг “Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын дагуу шалгуур үзүүлэлтийг үндэслэн тооцож, олгох.

2.13. Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг хууль, дүрмийн дагуу хөтлөн явуулахад анхаарч бүтэц орон тоондоо Бичиг хэргийн ажилтны орон тоо бий болгох саналыг холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх шаардлагатай.

2.14. Дотоод аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган 2014 оны 06 дугаар сарын 15-ны дотор хариу мэдэгдэхийг 151 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Нарантуяа, нягтлан бодогч З.Байгальдулам нарт хариуцуулж байна.

 

ГУРАВ. 2 ДУГААР ХОРОО Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн

 зарцуулалт, тус хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын

ажлын чанар, үр дүн

 

1. 40-41 дүгээр байрны сагсан бөмбөгийн талбайн цементэн цутгалт нь бутарч, сул шороо болсон байгааг, мөн 11, 16 дугаар байрны таазны засварыг дахин сайжруулан засч 2014 оны 06 дугаар сарын 10-ны дотор ажлын хэсэгт хүлээлгэн өгөхийг 2 хорооны Засаг дарга Ж.Нямсүрэн, “Нийгмийн тус төлөө” ТББ-ын захирал Э.Эрдэнэцэцэг нарт үүрэг болгож байна. Ингэхдээ мэргэжлийн ажилчдыг авч ажиллуулах шаардлагатай  .    

2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэнд :

2.1. Ажил гүйцэтгэгч нарын ярьж байгаагаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс хуваарилсан 10000,0 мян.төг нь Иргэдээс ирүүлсэн саналын дагуу хийхээр анхны төсөвлөсөн ажлын өртөгт хүрэлцэхгүй байсан тул дээрх 4 ажилд зохицуулаад хүргэсэн нь энэ” гэсэн тайлбарыг өгч байгаа тул цаашид энэ мэт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг  хуваарилахдаа иргэдийн дундаас гарсан ажлыг гүйцэтгэхэд хүрэлцээтэйгээр, бодит гарсан төсвийг үндэслэн олгож байх,

2.2. Ажил гүйцэтгэгчийг сонгохдоо ажлын туршлага, ажиллах хүч, техник хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай шалгуур үзүүлэлтүүдийг тооцон үзэх, иргэдийн бүлгийн оролцоо санаачлагаар хийж байгаа ажилд мэргэжлийн ажилтнуудыг татан оролцуулах, тухайн ажил хийгдэх боломжтой цаг хугацаанд төслийг сонгон шалгаруулж, хөрөнгө оруулалтыг хийдэг байх.

2.3. Орон нутгийн хөгжлийн сангийн журмын 4.3-т заасан Арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хэсгийг төсөл сонгон шалгаруулахаас өөр ажил үүргийн оролцоотой ажиллуулах

2.4. Энэ удаагийн ажлаар “Нийгмийн тусын төлөө” ТББ нь гүйцэтгэлийн хяналтыг муу хийсэн байх тул цаашид журмын 4.4-т зааснаар ИТХ-ын дэргэдэх Хяналтын зөвлөл болон хяналт, үнэлгээний баг томилон ажиллуулж байх.

3. Дотоод аудитын зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гаргаж, хийсэн ажлын тайлангийн хамт 2014 оны 06 дугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг 2 дугаар хорооны Засаг дарга Ж.Нямсүрэнд үүрэг болгож байна.

 

ДӨРӨВ. ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

 

1. Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”, Сангийн сайдын 73 дугаар тушаал “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ын 5.4 дэх хэсэгт “Төсвийн байгууллага нь зардлын бүлэг дүнд багтаан эдийн засгийн ангилалын дагуу зардал гаргаж ... зарцуулна” гэснийг мөрдөн ажиллах

2. Бараа материал, тоног төхөөрөмж авсан л бол тухай бүр нь орлогот авч бүртгэлд тусгах, нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг хуульд заасан дарааллаар гүйцэтгэх, тайлан мэдээг үнэн зөв гаргаж байх

3. Нягтлан бодох бүртгэл, хөтлөлтийг сайжруулан дутуу баримт материалуудыг бүрдүүлэн төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу үдэж цэгцлэх, /НББ-ийн тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1-н “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг архивын тухай хуулийн дагуу хадгална” гэснийг мөрдөж ажиллах/ нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг сайжруулан ажиллах

4. Дээр дурьдсан засвартай, баримт, гүйцэтгэлийн тайлан дутуу нийт 4106,5 мянган төгрөгийн гүйлгээний баримт, тайланг 2015 оны 04 дүгээр сарын 24-ний дотор нөхөн бүрдүүлэх

5. Цэцэрлэг, сургуулиудын хүнсний бараа, бүтээгдэхүүний захиалгад төвийн зүгээс хяналттай ажиллах, оны эхэнд захиалга болон хамрагдаж буй хүүхдийн тоо, орцын нормд дүн шинжилгээ, харьцуулалт хийж байх. Төв болон цэцэрлэг, сургуулийн хүнсний бүтээгдэхүүний орлого, зарлага зөрсөн байдалд албан ёсны тайлбар ирүүлэх.

6. Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулж байх, махны орлого, зарлага, үлдэгдэл нягтлан бодогчийн гаргасан журнал, бүрдүүлсэн баримттай таарахгүй байгаа бөгөөд энэ талаар мөн албан ёсны тайлбар ирүүлэх.

7. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүнсийг бэлтгэн нийлүүлэхдээ холбогдох байгууллагын дарга, нягтлан бодогч, нярвын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан захиалгын хуудсыг /тодорхой хугацаагаар/ гаргуулан авч, түүнийг үндэслэн бүтээгдэхүүн нийлүүлж байх.

8. Байгууллагын дараа оны төсвийн төслийг боловсруулахдаа зардлууд, үүний дотроос тээвэр шатахууны зардлыг бодит, шаардлагатай тоо хэмжээгээр төлөвлөхөд анхаарч ажиллах.

9. Ажилчдын судалгаа, ажилласан жилийг дахин хянаж, шинэчлэн гаргах, ажилчдад дутуу тооцон олгосон 90,9 мянган төгрөгийн ээлжийн амралтын олговрыг нөхөн олгох, бүтэц орон тоонд зааснаар эрүүл ахуйч эмч ажиллуулан, ТҮЭМ-4 шатлалын цалингаар цалинжуулах

10. Машин, техник хэрэгсэлд сэлбэг хэрэгсэл худалдан авахдаа техникийн комиссын шийдвэрт үндэслэн худалдан авалт хийж байх.

11. Нярваас гарч буй тайлан, бүртгэл хөтлөлтийг сайжруулах, тооцоо, тооллогыг цаг тухай бүр хийж хэвших

12. Цэцэрлэг, сургуулиудын хоол хүнсэнд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний дагалдах шинжилгээний бичгийг бүрдүүлэн ажиллах

13. Эрүүл мэндийн сайдын “Журам батлах тухай” 2013 оны 27 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хоолны дэглэмтэй хүн, цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн”-д заасан хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулиудад нийлүүлэх

14. Төвийн дотоод хяналт шалгалтын комиссын ажлыг эрчимжүүлэх, санхүү, төсвийн хөрөнгө, худалдан авах үйл ажиллагаанд тавигдах дотоод хяналтыг сайжруулах

15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сайтар судлах, хэрэгжүүлж ажиллах

16. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 213 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загвар”-ыг судлан, Хөдөлмөрийн дотоод журмаа шинэчлэн боловсруулж, батлах

17. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг судлах, хэрэгжүүлж ажиллах, онлайн хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн сувагтай болох

18. Бичиг хэргийн ажилтныг сургалтанд хамруулах, архив, албан хэрэг хөтлөлтийн ном гарын авлагаар хангах замаар мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах,

19. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын дагуу хувийн хэргийг бүрэн бүрдүүлэх

20. Дотоод аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж,тайлангийн хамт 2015 оны 04 дүгээр сарын 30-ны дотор тус албанд ирүүлэхийг Хангамж үйлчилгээний төвийн дарга Ш.Хаан, нягтлан бодогч Н.Мягмархүү нарт хариуцуулж байна.

 

ТАВ. ЖДҮДТ

Ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан олгохгүй байх, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 2-д “Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсвэл гоц авъяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно гэснийг баримтлан ажиллах          

 “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөмж”-ийн дагуу ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах                 

Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмын дагуу ажилтнуудын ажлын үнэлгээг үндэслэн ур чадварын нэмэгдлийг олгож байх, цаашид үүнийг ажилтнууддаа зөв ойлгуулж, журамд заасны дагуу үр дүнг үнэн зөв, шударга тогтоосны үндсэн дээр олгох, хавтгайруулан олгохгүй байх.                     

Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”, Сангийн сайдын 73 дугаар тушаал “Төсвийн санхүүжилтын болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ын 5.4 дэх хэсэгт “Төсвийн байгууллага нь зардлын бүлэг дүнд багтаан эдийн засгийн ангилалын дагуу зардал гаргаж ... зарцуулна” гэсэн хэсгийг хатуу мөрдөж ажиллах    

2013 оны дээр дурьдсан зарцуулалтын тайлангүй, юу авч юунд зарцуулсан нь тодорхойгүй 1315.1 мянган төгрөгийн ажил гүйлгээг тодруулан баримтыг заасан хугацаанд бүрдүүлэх, эс чадваас төсөвт буцаан төвлөрүүлэх           

2014 оны 1 дүгээр сард гарсан 623.0 мянган төгрөгийн гүйлгээний анхан шатны баримтыг бүрдүүлэх, 520.0 мян.төгрөгийн нормын хувцасыг орлогод авах

Жижүүр Д.Энх-Амгалангийн цалин хөлсийг үнэн зөв тогтоож тү-1 зэрэглэлээр цалинг тооцон олгох, нийт ажилчдын цалин хөлс тогтоолтыг дахин хянаж үзэх        

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулж шагнал, урамшуулал, тусламж, хөнгөлөлт тэдгээрийн дагалдах мөнгөн дүн, хоол унааны хөнгөлтийн дүнг тодорхой тусгаж өгөх

Бараа материал, тоног төхөөрөмж авсан л бол тухай бүр нь орлогод авч бүртгэлд тусгах, нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг хуульд заасан дарааллаар гүйцэтгэх, тайлан мэдээг үнэн зөв гаргаж байх             

Сургалтанд хамруулсан иргэдээс хураан авч буй сургалтын гэрчилгээ, оролцооны мөнгө, бойжигчдын түрээсийн орлогот тавих хяналтыг сайжруулах, хариуцсан ажилтнуудад хариуцлага тооцон ажиллах, 2013-2014 онд явуулсан сургалтын орлогын зөрүүг дотооддоо хяналт, шалгалт явуулан тодруулж шаардлагатай арга хэмжээг авч ажиллах      

2014 онд кассан дахь бэлэн мөнгө, сургалтын орлогын зарцуулалтаас дутсан 597.5мянган төгрөгийн гүйлгээний баримтыг заасан хугацаанд бүрдүүлэх, эс чадваас төсөвт буцаан төвлөрүүлэх

Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 2.6-д заасан Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг / түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй / ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана гэснийг хэрэгжүүлэн ажиллах. /Бэлнээр орсон орлогыг төвийн нэмэлт дансанд тухай бүр төвлөрүүлж байх      Цалингийн зөрчил нийт 2136,3 мянган төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэх

Тус төвийн мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлага хангасан гэрчилгээний хүчинтэй хугацаа 2014.01.15-нд дууссан тул эхний ээлжинд гэрчилгээний сунгалтыг хийлгэх, Энэ хугацаанд сургалтын үйл ажиллагааг зогсоох.              

Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам-ын 9-д заасны дагуу ажилчдын хувийн хэргийг бүрдүүлүүлэх

Тушаал, шийдвэр боловсруулахдаа хуулийн үндэслэлийг зөв ашиглах Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж ажиллах, ажилтнуудыг архив, албан хэрэг хөтлөлт болон хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд нэн шаардлагатай сургалтуудад хамруулах.

Бэлэн мөнгөний орлого, зарцуулалт хяналтгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвар сул, ажлын ачаалал багатай ажилчид байгаа тул бүтэц орон тоог дахин хянаж, шаардлагагүй, хариуцлагагүй ажилчдын тоог цөөрүүлэх, шаардлагатай орон тоог нэмэх /Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах/

Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд дараагийн ажил авсан ажилтан нь төрийн албаны тасралтгүй чанарыг хадгалан, учир дутагдалтай гүйцэтгэж ирсэн ажил үүргийг улам сайжруулан ажиллах ёстой тул цаашид удирдлага болон ажилчид энэ талаар анхаарч ажиллах. Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажлыг заавал хүлээлцүүлэх, дутуу баримт материал, хууль бус үйлдлийг өмнөх ажилтнаар өөрөөр нь арилгуулах, хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллах                       

Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг сайжруулан дутуу баримт материалуудыг бүрдүүлэн төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу үдэж цэгцлэх, /НББ-ийн тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1-н “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг архивын тухай хуулийн дагуу хадгална” гэснийг мөрдөж ажиллах/ нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг сайжруулах, дотоод хяналтыг чангатган ажиллах нь зүйтэй байна.    ЗУРГАА. МСҮТ

Төрийн албаны залгамж чанар, нягтлан бодох бүртгэлийн тасралтгүй байх зарчмын дагуу дээр дурьдсан баримтын бүрдэл дутуу, засварласан анхан шатны баримтын бүрдлийг 2014.09.10-ны дотор бүрдүүлэн танилцуулах

            Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 “Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох”, Сангийн сайдын 73 дугаар тушаал “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ын 5.4 дэх хэсэг “Төсвийн байгууллага нь зардлын бүлэг дүнд багтаан эдийн засгийн ангилалын дагуу зардал гаргаж ... зарцуулна” гэсэн заалтуудыг мөрдөн ажиллах. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дахь хэсгийг мөрдөж ажиллах

Гал тогооны хоол, хүнсний үлдэгдэл, зарцуулалтад 7 хоног бүр хяналт тавьж тулган баталгаажуулалт хийж байх. Тооллогоор дутсан 1949,2 мянган төгрөгийн хүнсний материалын талаар албан ёсны тайлбар, нотолгоог мөн дээрх заасан хугацаанд ирүүлэх

Хичээл үйлдвэрлэлийн дадлагад хэрэглэгдэх шатах, тослох материал, тогоочийн анги, дотуур байрны хүүхдүүдийн хоол хүнсний материалыг авахдаа норм, норматив, тооцоо судалгаа, орцын нормд үндэслэн авч байх

Петровис ХХК, Петровис Star ХХК-аас авсан 9146,5 мянган төгрөгийн шатахуун, шатах тослох материалын зарцуулалтын тайлан, баримтыг   бүрдүүлэн 2014.09.10-ны дотор танилцуулах

Сэлбэг хэрэгсэл худалдан авахдаа заавал техникийн комиссын хуралдаанаар шийдвэр гаргуулан шийдвэрийг үндэслэн худалдан авалт хийж байх

НББ-ийн тухай хуулийн 7.5 “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 19 дүгээр зүйлийн 19.1.6 “Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, 7 дугаар зүйлийн 7.7 “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” 9.1 “Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана” 20 дугаар зүйлийн 20.1.6 “Нягтлан бодох бүртгэлийн баримт, данс, санхүүгийн тайланг засварлахыг хориглоно” гэснийг тус тус мөрдөн ажиллах

Засварын ажлын орлогыг тухай бүр журамд заасны дагуу санхүүд тушаалгаж байх. Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 2.6-д заасан “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг / түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй / ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана” гэснийг мөрдөж ажиллах.

Сургуулийн дотоод хяналт, шалгалтын албаны үйл ажиллагааг эрчимжүүлэх, дотоод хяналтыг сайжруулах. 

Төвийн хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн сайжруулах, тусламж дэмжлэгийг олгохдоо журамд заасан хэмжээгээр олгож байх, гаргасан тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хэрэгжүүлэн ажиллах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

2013 онд ажилчдад олгосон ур чадвар, зэргийн нэмэгдэл, цалингийн шатлалын илүү олголт нийт 1428,7 мянган төгрөгийг мөн дээрх хугацаанд улсын төсөвт буцаан төвлөрүүлэх

“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-г хэрэгжүүлэх журмын дагуу хөтөлбөрийн санхүүжилтийг зарцуулах. Нэр бүхий багш нарт олгож буй нэмэлт цалин хөлсийг зөвхөн хөтөлбөрийн санхүүжилтээс тооцон гаргах, сургалт явагдаж буй хугацаанд нэмэлт цалин хөлсийг олгож байх.

“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-г хэрэгжүүлэх журмын дагуу хөтөлбөрийн санхүүжилтийг зарцуулах. Нэр бүхий багш нарт олгож буй нэмэлт цалин хөлсийг зөвхөн хөтөлбөрийн санхүүжилтээс тооцон гаргах, сургалт явагдаж буй хугацаанд нэмэлт цалин хөлсийг олгож байх.

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг томилж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны батласан “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөмж”-ийн дагуу ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах,  Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам-ын   9-д заасны дагуу ажилчдын хувийн хэргийг бүрдүүлүүлэх зэргийг анхааран ажиллах шаардлагатай байна. Мөн Төрийн албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөх, байнга хадгалах баримтыг хуульд заасан хугацааны дараа төрийн архивт шилжүүлэх

 

ДОЛОО. ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Аврах моторт завины худалдан авалтанд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авах

Шаардлагагүй орон тоонд ажилтан авч ажиллуулахгүй байх, слесариар томилон цалинжуулж байгаа нягтлан бодогч байсан П.Дэлгэрцэцэгийн оронд зайлшгүй шаардлагатай бол мэргэжлийн хүн томилон ажиллуулах, үйлчлэгчийн орон тоонд томилсон иргэн Б.Бат-Өлзийд олгосон цалинг цалингийн санд буцаан төвлөрүүлэх

Нэр бүхий ажилтнуудад давхардуулан олгосон цалинг төсөвт буцаан төвлөрүүлэх

Дотоод журмаа мөрдөн ажиллаж, сар улирлаар ажил дүгнэж шагнал урамшуулал олгодог явдлыг зогсоох, мөн хагас бүтэн жилийн ажил дүгнэх хугацаа болоогүй байхад тушаал гаргаж урамшуулал олгохгүй байх

Цаашид тушаал шийдвэр гаргахдаа холбогдох хууль, тогтоомжийг сайтар судлаж, холбогдолтой заалтыг үндэслэж байх шаардлагатай, мөн сургалт, өдөрлөг зохион байгуулах, орон нутгийн ижил төстэй байгууллагын ажлын туршлага судлах ажилд зориулж хэлтсийн даргын тушаалаар зардал гаргаж хөрөнгө зарцуулсан бол тэдгээр ажлын хөтөлбөр, төлөвлөгөөтэй ажил зохион байгуулах, хийсэн ажлын холбогдох, нотлох баримт бичиг, тайланг санхүүгийн баримтад хавсаргах

Байгууллагын тохижилтод ажилтнуудаас мөнгө авдаг явдлыг таслан зогсоох

Гадаадад сургалтанд хамрагдаж байгаа ажилтнуудтай байгуулсан гэрээний хуулбар хувийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, суралцах үйл ажиллагааг гэрээний дагуу зохион байгуулах

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг хэрэгжүүлж ажиллах, (хяналтын карт, бүртгэл хяналтын картын шийдвэрлэлтийн байдлын бичилтийг нөхөн бүрдүүлэх, хэвлэмэл хуудасны тооцоог гаргаж танилцуулах,

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч, үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв, санхүүгийн, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллах,  онлайн хэрэглэгчдэд зориулан хэрэгцээт мэдээлэл байршуулах

Нийслэлийн Онцгой байдлын газраас боловсруулан гаргасан журмыг үндэслэн Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.11-т заасны дагуу ажилтан, албан хаагчдад хоол унааны мөнгө олгох талаар журамд тодорхой тусгах

 

НАЙМ. СОЁЛ УРЛАГИЙН ОРДОН

 

үйлчилгээний орлогыг хувь хэмжээг тодорхой болгох, сургалтын хүүхдийн тоог нэмэгдүүлэх, багш ажилчдын үйл ажиллагааны орлогыг төлөвлөгөө нормтой болгох, түүнийгээ хэрэгжүүлэхэд, дэмжлэг үзүүлж, хяналт тавих, үр дүн муутай сургалтын зардлыг багасгах ажлуудад анхаарч ажиллах шаардлагатай байна.

Байгууллагын дотоод журамд өндөр настны тэтгэвэрт гарч байгаа ажиллагсдад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөн дүнг тодорхой тусгаж өгөх шаардлагатай.

2013 оны 12 дугаар сард удирдах албан тушаалтны тушаал, шийдвэр, ажил дүгнэсэн үзүүлэлтгүйгээр ажилчдад 1,987,6 мян.төг-ийн урамшуулал олгосныг буцаан төвлөрүүлэх

Ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулах, сахилгын шийтгэл, шагнал, урамшуулалын талаар мөн дотоод журамдаа тодорхой тусгаж өгөх хэрэгтэй байна.

2013 оны 276 дугаар тушаал “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6-д заасан “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй” гэснийг мөрдлөг болгон орлогыг шууд зарцуулахгүй байх.

 

“Эрхэмтөгс-Үйл” ХХК-аар хийлгэсэн 2500.0 мян.төгрөгийн жижүүрийн текийг үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж картжуулах.

Төсвийн байгууллагын мөнгөн кассын журмын 2.7-д “мөнгөн кассын санхүүгийн баримт нь засваргүй, үнэн зөв хөтлөгдөж, баримтын бүрдлүүлийг хангасан байх ба зарлагын төлбөр гүйцэтгэх эрхийг олгосон албан ёсны шийдвэрт үндэслэгдсэн цохолт хийгдсэн байна” гэсний дагуу мөнгө хүссэн өргөдлийг бүрдүүлж байх.

Төсвийн байгууллагын мөнгөн кассын журмын 2.7-д “мөнгөн кассын санхүүгийн баримт нь засваргүй, үнэн зөв хөтлөгдөж, баримтын бүрдлүүлийг хангасан байх ба зарлагын төлбөр гүйцэтгэх эрхийг олгосон албан ёсны шийдвэрт үндэслэгдсэн цохолт хийгдсэн байна” гэсний дагуу мөнгө хүссэн өргөдлийг бүрдүүлж байх.

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Сангийн сайдын 73 дугаар тушаал, “ Төсвийн санхүүжилтын болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ын 5.4 дэх хэсэгт ”Төсвийн байгууллага нь зардлын бүлэг дүнд багтаан эдийн засгийн ангилалын дагуу зардал гаргаж...зарцуулна” гэснийг мөрдлөг болгох, тодорхой үйл ажиллагаа, арга хэмжээнд зардал гаргахдаа зардлын зүйл ангийг зааж тушаал, шийдвэр гаргаж ажиллах.

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг томилж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны батласан “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөмж”-ийн дагуу, ажиллагсдын хувийн хэргийг бүрдүүлүүлэх.

Нарийн ур чадвар, мэргэжил шаардсан ажилд ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагын дагуу мэргэжлийн хүн авч ажиллуулах хэрэгтэй байна.

Тушаал шийдвэр боловсруулахдаа хуулийн үндэслэлийг зөв ашиглах, дүрэм журмыг мөрдөж ажиллах нь төрийн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдахад чухал нөлөөтэй юм.

 

ЕС. НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ХЭЛТЭС

 

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.4, 8.6 дахь заалтуудыг зөрчин 04 сард нийт ажилчдад үр дүнгийн урамшуулал хэмээн олгосон 3500.0 мянган төгрөгийг ажилчдаас буцаан суутгаж төсөвт төвлөрүүлэх

Хэлтсийн жижүүр Мөнхжаргалын хүүхдийн тэтгэмжийн 12 сарын дутуу суутгал 36.0 мянган төгрөгийг буцаан суутгаж төсөвт төвлөрүүлэх

Дүүргийн хөгжлийн санд хандивласан 300.0 мянган төгрөгийг ажилчдын цалингаас суутган төсөвт төвлөрүүлэх

Петровис ХХК руу шилжүүлсэн нийт 2785.0 мянган төгрөгийн шатахууны зарцуулалтын тайлангууд дутуу зарим саруудад тайлан огт байхгүй, Баримтыг нөхөн бүрдүүлэх

Жижиг мөнгөн сангийн баримтын бүрдлээс дутсан нийт 22.6 мянган төгрөгийн баримтыг нөхөн бүрдүүлэх, баримтанд буй  дутуу бөглөгдсөн, дутуу анхан шатны баримтуудын бүрдлийг хангах

Б.Эрдэнэтуяагийн 5 хувийн нэмэгдлийг нөхөн олгох, нэр бүхий ажилчдын төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг дахин хянаж үзэх

Санхүүгийн тооцооллох программын  алдаанаас болсон гэх нэр бүхий ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу суутгалт 128.1 мянган төгрөгийг ирэх 05 сарын цалингаас суутган авч орон нутгийн орлогод төвлөрүүлэх. Цаашид тооцооллох программын тооцоолол дээр анхаарах.

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт “төсвийг хэмнэлттэй, үр ашигтай байхаар төлөвлөж зарцуулах” гэсний дагуу төсвийг зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулах.

Албаны дарга Ариунбулагт олгосон 300.0 мянган төгрөгийг зарцуулалтад тохирсон тушаал, шийдвэрийг нөхөн гаргаж зөрүү гарсан тохиолдолд зөрүүг төсөвт төвлөрүүлэх

Тушаал, шийдвэр боловсруулахдаа хуулийн үндэслэлийг зөв ашиглах, Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж ажиллах, ажилтнуудыг архив, албан хэрэг хөтлөлт, хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд нэн шаардлагатай сургалтуудад хамруулах шаардлагатай.

Мөн хэлтсийн автомашин нь үйлчилгээнд явах боломжгүй 2 жил зогссон байхад гражны төлбөр жилд төлж үргүй зардал гаргаж байгаа бөгөөд нэг бол засаж сэлбэх үгүй бол актлуулах саналаа Нийслэлийн өмчийн харилцааны газар нэн даруй хүргүүлэх нь зүйтэй юм.

Си Ти Эс Кэй ХХК-с худалдан авсан 1499.0 мянган төгрөгийн зөөврийн комьпютерыг үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж картжуулах

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт “төсвийг хэмнэлттэй, үр ашигтай байхаар төлөвлөж зарцуулах” гэсний дагуу төсвийг зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулах.

 

АРАВ. 119-Р СУРГУУЛЬ

 

Төсөвт буцаан төвлөрүүлэх, цаашид ажилтнууддаа хууль, дүрэм, журмыг ойлгуулж, хөдөлмөрийн үр дүнг үнэн зөв, шударга үнэлсний үндсэн дээр олгох, хавтгайруулан олгохгүй байх

ҮЭ-ийн урамшууллыг олгохдоо Татварын хуулийн дагуу ногдох шимтгэлийг авч тогтоосон хуулийн хугацаанд төсөвт төвлөрүүлж байх

Удирдах албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртөй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид ажиллах зарчмыг баримталж ажиллах

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах зөвлөмжийг судлан шинэчлэн боловсруулах

Ажилтнуудын судалгаагаар: техник хэрэгслийн хангамж муу, мэдээллийн ил тод байдал, цахим санхүүгийн мэдээллийг бий болгох, өрх толгойлсон эмэгтэй багш нарын нийгмийн асуудлыг дэмжиж ажиллах, үр дүнгийн урамшил олгохдоо хууль эрх зүйн үндэслэлтэй олгох

 

АРВАННЭГ. 123-Р ЦЭЦЭРЛЭГ

 

Түлээ, нүүрс нийлүүлэх гэрээ байгуулахдаа бэлтгэн нийлүүлэгчтэй харилцан тохиролцож, хоёр талын хүлээх үүрэг хариуцлагыг тусгайлан зааж оруулах, бүтээгдэхүүн нийлүүлэх, гэрээний стандартад нийцүүлж ажиллах, гэрээний дагуу санхүүжилт хийж ажиллах

Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу анхан шатны баримтын бүрдлийг хангаж ажиллах, холбогдох дүрэм журмыг судлан хэрэгжүүлж ажиллах

Тушаал шийдвэр, үндэслэлгүйгээр цалин нэмэгдүүлсэн, ур чадварын нэмэгдэл олгосон, ажил хавсран гүйцэтгүүлсэн, нийт 6517,3 мян төгрөгийн цалингийн зөрчлийг арилгаж төсөвт буцаан төвлөрүүлэх

Нийслэлийн Өмчийн харилцааны газарт санал хүргүүлэх, ашиглах боломжит байгууллагад баланс хооронд шилжүүлэх зэргээр аж ахуйн үйл ажиллагаагаа цэгцлэх

Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах зөвлөмжийг судлан шинэчлэн боловсруулах

Хүний нөөцийн бодлогыг хамтран төлөвлөж хэрэгжүүлж ажиллах шаардлагатай

Цэцэрлэгийн 2,3 дугаар байрны ариутгал халдваргүйжүүлэлтийн материалын хангамжийг нэмэгдүүлэх эрүүл аюулгүй байдлын индексийг бууруулж ажиллах

2,3 дугаар байрны хүүхдийн био суултуурыг зориулалтын бодисоор ариутгаж хэрэглээний зааврын дагуу ашиглах

Нүүрсний галлагаатай байруудад зориулалтын агааржуулалтын системийг стандартын дагуу байлгах тал дээр анхаарч ажиллах

Хүнс, бараа материалын  чанарыг сайжруулах зорилгоор Дүүргийн Хангамж үйлчилгээний төвтэй байгуулсан гэрээнд тодорхой зүйл заалтуудыг тусгаж өгөх

2,3 дугаар байр нь гэр хорооллын дунд байрладаг тул орчин нөхцлийг харгалзан угаалга, цэвэрлэгээ ариутгал, халдваргүйжүүлэлтэд хэрэглэгдэх хангамжийн материалын нормыг нэмэгдүүлэх

 

АРВАН ХОЁР. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ

АЛБА

 

Батлагдсан бүтэц орон тооны хязгаарт багтаан ажилтнуудын цалин хөлсийг тогтоох, цаашид байгууллагын бүтэц орон тоонд нягтлан бодогчийн орон тоог батлуулах асуудлыг шийдвэрлүүлэх

Нярав П.Түмэн-Өлзийд 2014 оны 2,3,4,5 дугаар сард олгогдоогүй хоол унааны мөнгийг дээрх саруудын ажилласан хоногоор тооцож нөхөн олгох

Анхан шатны баримтын бүрдэл дутуу, баримтын мөнгөн дүн засвартай, нийт 672700 төг-ийн  баримтын бүрдэл дутуу тул нөхөн бүрдүүлэх

93,6 мянган төгрөгийн зарлагын баримт тамга тэмдэггүй, анхан шатны баримтын бүрдэлд сайтар анхаарч ажиллах

Зардлын ангилал зөрүүлж бичиг хэргийн зардлаас хоолны зардал, бусад аж ахуйн материал авахад 218,9 мянган төгрөг зарцуулсан, Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ыг мөрдөн ажиллах

Орлогод бүртгээгүй бараа, материалыг бүртгэлжүүлэх

Тендерт оролцогчдын чадавхийг үнэлэх үзүүлэлтийг товч тодорхой болгох саналаа холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлэх, Үнэлгээний хорооны гишүүдээс үнэлгээний хуудсыг бүрэн бөглүүлж авч байх

Архив, бичиг хэрэг хариуцсан ажилтныг ном, гарын авлагаар хангаж, дотоод нөөц бололцоогоо ашиглан ажилтнууддаа зориулан сургалт зохион байгуулах

Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт боловсруулж, ажилтнуудыг ажлын байрандаа сурч хөгжих боломж, нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар тусган хэрэгжүүлж ажиллах

Инженер Д.Баатархүүгийн тэтгэвэр тогтоолгох асуудлыг шийдвэрлэж, цаашид инженерийн орон тоог Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох журам”-ын дагуу албан тушаалын ангилал, холбогдох шатлалын дагуу цалин хөлсийг тогтоох

Албаны вэб сайтаар дамжуулан байгууллагын ил тод байдлыг ханган ажиллах, худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр дүнг нийтэд түгээх, энэ талаар тусгагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиудыг судлах, хэрэгжүүлж ажиллах, вэб сайтыг сайжруулах, мэдээллийг баяжуулж, шинэчилж хэвших

Төрийн албан хаагчийн хувийн хэргийг тогтоолын дагуу бүрэн бүрдүүлэх

Дэс түшмэлийн албан тушаалд Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтанд хамруулах

Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөмж, мэдээлэл өгөх ажлыг өргөжүүлэн зохион байгуулах

Category: Мэдээ, мэдээлэл | Added by: dotoodaudit_nalaikh (2016-11-26)
Views: 186 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Нэвтрэх хэсэг

Хайх

Холбоотой сайтууд
  • Налайх дүүрэг
  • Фэйсбүүк
  • Шилэн данс
  • Сайтууд
  • Цахим шуудан
  • Жиргэх

  • Сайтыг засварласан HeRo; 2018