Налайх дүүргийн Засаг Даргын дэргэдэх дотоод аудитын алба
Нүүр хуудас Мэдээ Бүртгүүлэх Нэвтрэх
Тавтай морил Guest | RSS
Saturday
2024-04-20, 6:58 PM
Цэснүүд

Статистик

Total online: 1
Guests: 1
Users: 0

Section categories

Home » Articles » Хүний нөөц

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН ДЭС ТҮШМЭЛИЙН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН ИРГЭ

Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу  сул орон тоог нөөцөөс нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.

Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.

Нийтэд мэдээлж байгаа энэхүү  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.

Захиалга ирүүлсэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд зарын дагуу ирж бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг  тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд  нийслэлийн Салбар зөвлөлд саналаа хүргүүлэх бөгөөд Салбар зөвлөлөөс мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ  албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно.

Өөрөөр хэлбэл туслах  түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй юм.

Хоёр.  МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

Зарласан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд дараах утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

·          Нийслэлийн Налайх дүүргийн Дотоод аудитын алба 99319119;

 

Ажлын байрны нэр

Ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаардлага

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБА

1.

Санхүү хариуцсан аудитор

ТЗ-4

Бизнесийн удирдлагын магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч байх

Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын байгууллагаас зохион байгуулсан дотоод аудиторын сургалтанд хамрагдсан байх

Санхүү, нягтлан бодох бүртгэлээр 5-аас доошгүй, Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх

Багаар ажиллах, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн, англи хэлний мэдлэгтэй байх

Төрийн албан хаагчийн болон дотоод аудиторын ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

Төр болон байгууллага, хувь хүний нууц хадгалах

Category: Хүний нөөц | Added by: dotoodaudit_nalaikh (2015-10-09)
Views: 414 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Нэвтрэх хэсэг

Хайх

Холбоотой сайтууд
  • Налайх дүүрэг
  • Фэйсбүүк
  • Шилэн данс
  • Сайтууд
  • Цахим шуудан
  • Жиргэх

  • Сайтыг засварласан HeRo; 2024