Налайх дүүргийн Засаг Даргын дэргэдэх дотоод аудитын алба
Нүүр хуудас Мэдээ Бүртгүүлэх Нэвтрэх
Тавтай морил Guest | RSS
Wednesday
2024-04-17, 4:01 AM
Цэснүүд

Статистик

Total online: 1
Guests: 1
Users: 0

Section categories

Home » Articles » Хүний нөөц

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтны ёс зүйн дүрэм

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтны ёс зүйн дүрэм

Нэг. Зорилго


1.1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын /цаашид “байгууллага” гэх/ удирдах албан тушаалтны /цаашид “албан тушаалтан” гэх/ хууль, тогтоомжоор хүлээсэн эрх, үүрэг, Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын өмнө тавигдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, хууль дээдлэх, хяналт тавих, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж, хэвшүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Энэхүү дүрмийн зорилго нь албан тушаалтны хууль тогтоомжоор зохицуулагдсан хэм хэмжээг сахих, төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх, иргэдийн итгэлийг хүлээж, байгууллагын нэр хүндийг бэхжүүлэхэд оршино.

Хоёр. Албан тушаалтны ёс зүйн үндсэн зарчим


2.1 Албан тушаалтан нь үйл ажиллагаандаа:
-Хүний эрх, эрх чөлөө,тэгш байдал, нийтийн ашиг сонирхлыг дээдлэх;
-Хууль сахих, ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх;
-Хувь хүний ёс зүйтэй манлайллыг хангаж ажиллахыг эрхэмлэнэ.

Гурав. Ёс зүйн хэм хэмжээ


3.1. Албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-нд тусгагдсан үүргийг хүлээхийн зэрэгцээ дор дурдсан хэм хэмжээг дагаж мөрдөнө.
3.1.1. Хувь хүний шударга байдал, ёс зүйтэй манлайллыг өөрийн биеэр үлгэрлэж, байгууллагын нэр хүндийг бэхжүүлэн иргэд олон нийтийн итгэх итгэлийг нэмэгдүүлж ажиллана.
3.1.2. Албан тушаалтан нь хүлээсэн үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг үр дүнтэй үйл ажиллагаагаар хангана.
3.1.3 Байгууллагын үйл ажиллагаа, түүний удирдлагаас гаргаж буй бодлого, шийдвэр, үр дүн, нөлөөллийн шинжилгээний талаар цогц мэдээлэлтэй байна.
3.1.4. Нийтийн ашиг сонирхлыг дээдэлж, ашиг сонирхлын зөрчилтэй байдалд орохоос зайлсхийх, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангана.
3.1.5. Хувийн ашиг сонирхлын мэдэгдэл, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг, түүнд орсон өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд мэдүүлнэ.
3.1.6. Нийгмийн бүлгүүд, иргэд, албан хаагчидтай нас хүйс, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлахгүй ижил тэгш хандана.
3.1.7. Төрийн албанд иргэд элсэн орох адил тэгш нөхцлөөр хангагдах;
3.1.8. Албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, үр дүнг үнэлж урамшуулах, албан тушаалын зэрэглэлийг ахиулах, албан тушаал дэвшүүлэх үйл явц ил тод, шударга байх;
3.1.9. Ёс зүйн хэм хэмжээг мөрдөх талаар гаргасан албан хаагчийн санал санаачлагыг дэмжих, хамтран хэлэлцдэг байх, ёс зүйгүй үйлдлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэх;
3.1.10. Байгууллагын үйл ажиллагаанд гарсан зөрчил, алдаа дутагдлыг нэн даруй хүлээн зөвшөөрч, холбогдох хариуцлагыг хүлээн, цаашид авах арга хэмжээ, учруулсан болон учирч болзошгүй хор хохирлын талаар нийтэд мэдэгдэх;
3.1.11. Байгууллагын ёс зүйн дотоод журмыг мөрдүүлж, ёс зүйн хөтөлбөр, сургалт, сурталчилгааг тогтмол явуулах;
3.1.12. Байгууллагын үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, дэвшил, технологийг ашиглах, оновчтой санал санаачлагыг шуурхай хүлээн авч нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах хамтын ажиллагааг тогтмолжуулна.
3.1.13. Төрийн хяналт шалгалт, авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллаагааг өргөжүүлэх;
3.1.14.Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, аудитыг үе шаттай хийлгэх;
3.1.15. Байгууллагын үйл ажиллагааны талаар иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас өгч буй үнэлгээ, гарсан шүүмжлэлийг хүлээн авч шийдвэрлэдэг тогтолцоог бий болгох;
3.1.16. Байгууллагаас гаргаж буй шийдвэрийн төсөлд иргэд олон нийтийн санаа бодлыг тусгах тогтолцоог бий болгох, мэдээллийн нээлттэй байдлыг хангах;
3.1.17. Иргэдтэй харилцахдаа хүндэтгэлтэй харьцаж, тэдний тавьсан асуудалд анхааралтай хандан бүрэн дүүрэн хариулт өгч, төрийн бодлогыг ойлгомжтой, үнэн зөв тайлбарлах;
3.1.18 Удирдлага, хамт олны гаргаж буй шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаварын талаар, тэдгээрийн санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан урьдчилан анхааруулах;
3.2 Албан тушаалтан нь холбогдох хууль тогтоомжид заагдсан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл болон дор дурдсан үйл ажиллагааг явуулахыг хориглоно:
3.2.1. Албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд орох, ажлын байранд хувийн уулзалт хийх, холбогдох журмын дагуу уулзалтын талаарх тэмдэглэл, тайлбарыг гаргахгүй байх;
3.2.2 Албан тушаалтан нь ажил үүрэгтэй холбогдолгүй асуудлаар аль нэг улс төрийн хүчин, олон нийтийн болон шашны байгууллагын үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нэрийн өмнөөс оролцох;
3.2.3. Албан тушаалтан нь удирдлагын зөвшөөрөлгүйгээр албан ажлаар гадаад, дотоодод зорчих, зорчих зардлаа иргэд, хувийн байгууллагаар төлүүлэх, гадаадын иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ хэлцэл хийх, амлалт өгөх;
3.2.4 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр засаг, нийслэлээс хэрэгжүүлж буй бодлоготой холбогдсон асуудлаар албаны бус байр суурийг илэрхийлэх;
3.2.5 Өөрийн албаны эрх, үүрэгт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргах болон үүрэг хүлээх, амлалт авах, мэдээлэл олж авахыг зорих;
3.2.6 Албан тушаалынхаа эрх мэдэл, түүнд үндэслэн бусадтай тогтоосон ажил хэргийн холбоо, харилцааг ашиглан өөрийн албан үүргийн хүрээнд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, дотоод дүрэм, журмыг үл хүндэтгэх;
3.2.7 Албан тушаалтан нь иргэд, байгууллагуудтай харилцахдаа өөртөө болон бусдад давуу байдал тогтоох, нэмэлт үйлчилгээ, хангамж, албан ажилтай холбоотойгоос бусад мэдээ, материал, баримт бичиг шаардах, тэдэнд чирэгдэл учруулах;
3.2.8 Албан тушаалтан нь албаны бус зорилгод байгууллагын эд, хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, программ хангамж болон албаны мэдээллийг ашиглах;
3.2.9 Төрийн албан хаагчийн хувьд өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглах, албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусдаас шан харамж авах, бусдыг шан харамж өгөх байдалд оруулах, аль нэг этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх байдалд түүнийг оруулж болзошгүй бэлэг, шагнал, урамшуулал авах, албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглаж хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх;
3.2.10 Албан тушаалын хувьд өөрт нь захирагддаг, хяналт тавьдаг албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, доромжлох, дарамтлан айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах;
3.2.11 Өөрт мэдэгдсэн төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг албан үүрэг гүйцэтгэж байх үедээ болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогссоноос хойшхи хугацаанд хувийн ашиг сонирхолдоо ашиглах.

Дөрөв. Хариуцлага


4.1. Хууль тогтоомж, энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн албан тушаалтны үйлдэл, эс үйлдэл нь түүнд сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл болох ба холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
4.2 Албан тушаалтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь албан тушаал дэвшүүлэхгүй байх, урамшуулал олгохгүй байх, төрийн албан хаагчийн цол, зэрэг дэвийг олгохгүй байх, төр, засгийн дээд байгууллагын болон салбарын, байгууллагын шагналд тодорхойлохгүй байх, байгууллагын зардлаар дотоод, гадаад сургалтад хамрагдахгүй байх үндэслэл болно.
4.3. Шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор дахин зөрчил гаргаагүй бол шийтгэлгүйд тооцно.

Category: Хүний нөөц | Added by: dotoodaudit_nalaikh (2015-10-09)
Views: 440 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Нэвтрэх хэсэг

Хайх

Холбоотой сайтууд
  • Налайх дүүрэг
  • Фэйсбүүк
  • Шилэн данс
  • Сайтууд
  • Цахим шуудан
  • Жиргэх

  • Сайтыг засварласан HeRo; 2024